Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Улсын нийт гадаад өр 2024 онд өмнөх оноос 7.4 хувиар өслөө

Улсын нийт гадаад өр 2024 онд 37.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.5 (7.4%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.5 (4.1%) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.2 (14.4%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкны гадаад өр 698.5 (39.1%) сая ам.доллароор буурчээ.

Нийт гадаад өрийн 17.3 (46.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 (21.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.7 (7.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 (2.9%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.2(22.2%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2024 онд 33.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.7 (8.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Засгийн газрын гадаад өр 2024 онд өмнөх оноос 1.7 (5.6%) их наяд төгрөгөөр, дотоод өр 1.0 (5.3 дахин) их наяд төгрөгөөр, өрийн баталгаа 147.1 (5.8 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Засгийн газрын нийт өрийн 32.0 (95.8%) их наяд төгрөг нь гадаад өр, 1.2 (3.7%) их наяд төгрөг нь дотоод өр, 178.0 (0.5%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа тус тус эзэлж байна.

2024 онд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 2.3 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.1 их наяд төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оноос 2.8 (55.5%) их наяд төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 45.0 (4.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2025 12:52

Нөгөө АН их гадаад өр тавьчихлаа гээд бархир�##�даад шаагилдаад байсан нөхдүүд таг чиг .Бүгд диваажинд явчихмааргүй л юм .АНын авсан гадаад өрөөр бүх аймгаа хатуу хучилттай замаар холбож , амг�##�ан дулааны станц барьж , 3-р ЦСын зарим хэсгийг засварлаж , монголдоо үйлдвэр барихаар банкинд хийчихээр МАНынхан аваад идчихсэн . МАН засаг авснаас хойш дарханы 7 жил үргэлжилсэн замаас ондоо дорвитой ажил хийгээгүй мөртлөө бараг 2 дахин их гадаад зээл авч юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй �##�га хийв . Дээр нь сангуудын мөнгө , нүүрсний 44 их наяад , ковидын 22 их наяад мөнгө ор сураггүй болов .Тэгснээ ард түмэндээ дааж давшгүй их ачаа үүрүүллээ .

Холбоотой мэдээ

Back to top button