Хониндоо яваад алга болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Өчигдөр /2025.03.25/ гэхэд хониндоо яваад алга болсон иргэнийг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн Цов гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн 30 настай эмэгтэй Э нь орой 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 06:10 цагт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон байна.
Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай тул цаг агаарын гамшиг үзэгдлээс иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХИЧНЭЭН ХЭЛДЭГ ЮМ БЭ? ЭРГҮҮНҮҮДЭЭ ХЭДЭН ХОНИНООС ХЯМДХАН АМЬ НАС ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ШАЛАВХАН ХОНЬ МАЛАА ХАШААД ӨВС ТООС ТАВЬЖ ӨГӨӨД ГЭРТЭЭ МАХАА ЧАНАЖ ААРЦАА БУЦАЛГАЖ УУГААД НӨХӨРТЭЙГӨӨ БАВАЛЦААД ХЭВТЭЭД БАЙ ГЭЖ БИ ӨЧИГДӨРХӨН ХЭЛЖ БАЙСАН.ЯАСАН ҮГЭНД ОРДОГГҮЙ ЮМ ХАВАР ШҮҮ БАС БОЛООГҮЙ ХАВАР БИД ХОЁРЫН ААШИЙГ ОЛНО ГЭДЭГ ҮНЭН ГЭЦҮҮ ШҮҮ ҮГЭНД ОР ЗА