Top StoriesГэмт хэрэгНИЙГЭМУЛС ТӨР

Шүүх хурал: Улсын яллагч нар ногоон автобусны хэргээс хэнийг ч мулталсангүй

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 25 өдөр үргэлжилж, дөрөвдүгээр сарын 2-нд завсарласан. Завсарлагын хугацаанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд хурлын шийдвэрийг ирэх долоо хоногт танилцуулна.

Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар эхэлсэн. Өнгөрсөн шүүх хурлуудад гэрч, шүүгдэгч нар мэдүүлэг өгч, улсын яллагч нар шинжлэн судалж, дүгнэлтэй танилцуулаад байна.

Шүүх хурлын явцад:

  • Автобус худалдан авах ажлын хэсгийнхэн “яаралтай” газрын даргын тушаалаар эхний ээлжийн автобусыг худалдан авсан гэж мэдэгдсэн.
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга С.Жавхлантбаатар өөрийгөө гэм буруугүй. Шүүгдэгч нарын мэдүүлгээр л намайг буруутгаж байна гэж үзээд байгаа. Сайд Ж.Сүхбаатараас шуурхай автобус авах үүрэг чиглэл өгсний дагуу ажиллаж гэж мэдүүлээд байна.
  • Тэнүүн огоо ХХК-ийн зүгээр анхнаасаа евро 2 хөдөлгүүртэй автобус авсан нь үнэн. Гэхдээ худалдан авахад эд ангийг нь жаахан засаад евро 5 болох боломжтой гэсэн тул Евро 5 гэж авсан. Ингэхдээ хуучин автобус аваагүй. Тиймээс гэрээний дагуу автобус авахад асуудалтайг явуулсан БНСУ-ын компаниудад хариуцлага тооц гэж мэдэгдээд байгаа юм.
  • Харин уг хэрэгт нэр холбогдож байсан Хотын дарга асан Д.Сумъяабазар шүүх хуралд гэрчээр оролцож, Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар хоёрыг буруутгасан мэдүүлэг өгсөн билээ.

Хэргийн явцад хэн юу гэж мэдүүлэг өгснийг эндээс харна уу.

Мөн шүүх хурлын үеэр ажлын хэсгийнхний зарим нь амралтаа авсан байсан. Зарим нь шинээр ажилд ороод удаагүй байсан. Зарим нь даргын шахалтаар юуг нь мэдээгүй гарын үсэг зурсан зэрэг мэдүүлэг анхаарал татсан.

Энэ маягаар шүүх хуралд оролцогч шүүгдэгч нар буруутай үйлдлээ дарга нар луугаа чиглүүлснээр өдгөө Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар нар Тэнүүн огоо ХХК-ийн автобусыг асуудалтайг мэдсээр байж авсан буруутнаар тунаж үлдээд буй.

Ажлын албаныхны өгсөн мэдүүлгийн талаар эндээс харна уу. 

Түүнчлэн хэрэгт авсан гэрчүүдийн мэдүүлгээр “Тэнүүн огоо” ХХК-д анхнаасаа давуу эрх олгож тендерт шалгаруулсан нь тодорхой болоод байгаа юм.

Тендер шалгаруулалтын талаар хэн юу гэснийг эндээс харна уу.


Үргэлжлүүлэн шүүх хурлын өнөөгийн явцыг хүргэе.

Шуух хурал завсарласан. Үүний өмнө улсын яллагч нарын зүгээр өмгөөлөгч нарын тайлбартай танилцаж дүгнэлтэй танилцуулсан.

Ингээд прокуроруудын хийсэн зарим дүгнэлтийг танилцуулъя.

  • НЗДТГ-ын  болон Нийтийн тээврийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнууд нь бүлэглэж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт дүгнэлт хийсэн нь:

-Хууль дүрмийн дагуу өмгөөлөгч нарын хэлсэн тайлбар огт үндэслэлгүй байна. Хэргийн явцад авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, баримтад үндэслэн дүгнэхэд шүүгдэгч нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, урвуулан ашиглаж байгаа гэмт хэргийн шинжтэй байна. Дээрх гэмт хэрэгт Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, НХААГ-ын дарга Г.Энхтайван нарыг санаатайгаар нийлж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгч нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцуулах саналыг прокурор дэмжив.

  • Залилах гэмт хэргийн тухай улсын яллагч дараах дүгнэлтийг танилцууллаа.

-Тэнүүн огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нар нь бид Солонгосын “Daewoo” компанид л залилуулсан гэж мэдүүлээд байгаа. Тэдэнд эхний зургаадугаар сар, наймдугаар сард орж ирсэн автобуснуудыг шалгаж, дүгнэж үзээд холбогдох албан тушаалтнуудад танилцуулах боломжтой байсан. Тиймээс шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн энэ үйлдлийг санаатайгаар хийгдсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Солонгос талаас хэрэгт холбогдоод буй Лий Жон Соб нь зөвхөн тээвэрлэлт хариуцан ажилласан гэж мэдүүлсэн. Гэхдээ Лий Жон Соб нь гэрээ байгуулахад сайн дураар барьцааны төлбөрийг гаргасан бөгөөд хэрэв эрсдэл гарвал тухайн мөнгийг буцааж авах боломжгүй нөхцөл байдлыг мэдэж байсан. Тиймээс энэ үйл баримтаар нь түүнийг Худалдан авах ажиллагаанд анхнаасаа санаатайгаар ашиг олохоор оролцсон гэж тайлбарлана. Тэрбээр мэдүүлгээ бас өөрчилдөг. Мөн жуулчилагч Ким Кэа Баум, тээвэрлэгч Лий Жон Соб нар нь "автобус худалдан авах Вьетнамын үйлдвэртэй танилцаагүй. Автобусыг хараагүй" гэж мэдүүлдэг ч шалгалтын явцад автобус худалдан авахад А.Ганхуягийн хамт үйлдвэртэй нь танилцаж байсан нь батлагддаг. Мөн Евро 2 хөдөлгүүрт нэмэлт засвар хийгээд Евро 5 хөдөлгүүртэй болгох боломжтой гэж санал болгосон нь шүүгдэгч нарын мэдүүлгээр ил болсон. Энэ үйл баримтыг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ. Үүний хариуд тэд өөрийн данс болон холбогдох компанийн дансаараа төлбөр авсан байдаг.

Мөн Ким Кэа Баум, Лий Жон Соб нар нь евро 5 наалттай евро 2 хөдөлгүүртэй автобус нийлүүлж байгаагаа мэдсээр байж 2-3 удаагийн нийлүүлэлт хийсэн тул тэдний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзнэ.

Мөн 10 автобус барьцаанд өгсөн гэх асуудалд холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 25 тэрбум төгрөгийг Ж.Эрдэнэбат, Лий Жон Соб нараар гаргуулах саналыг гаргаж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж буй үйл баримт бол үндэслэлгүй гэж үзэв.

Ингээд Тэнүүн огоо ХХК нь гурван удаагийн үйлдлээр шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн үйлдэл нь гэрээний харилцааны итгэмжлэлээр олгосон бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө олж авахаар хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хандаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа залилах гэмт хэрэгт буруутайд дүгнэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналыг илэрхийлж байна гэв.

  • Ажлын албаныхан талаарх улсын яллагч нар дараах дүгнэлтийг гаргалаа.

-70 гаруй хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай байсныг улсын яллагч онцоллоо. Ингээд дүгнэлтийг танилуулав. Ажлын хэсгийнхэн дөрвөн удаа хуралдан Тэнүүн огоо ХХК-ийг шалгаруулж, автобус худалдан авсан байдаг. Төр шударга байдлыг тогтоох ёстой учраас төрийн өмнөөс улсын яллагч нар албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн. Засгийн газраас шахсан. Ажлын хэсгийнхэн Засгийн газраас шахсан, яаралтай байсан гэж мэдүүлээд байгаа. Засгийн газрын тогтоол дээр Тэнүүн огоо ХХК-иас ав гэсэн үг байхгүй. Хууль ёсны дагуу холбогдох ажлыг яаралтай зохион байгуулах гэсэн байсан. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн есөн сарын хугацаанд хууль ёсны ажиллагаа явуулах боломж байсан ч ажлын хэсгийнхэн үүнийг хүсээгүй нь харагддаг.

Төрийн алба хаагч нар өнөөдөр яаж ажиллаж байгааг энэхүү шуух хуралдаанаар харлаа. Үндэсний аюулгүй байдал төрийн нууц гэсэн малгай дор ямар үйл ажиллагаа явуулдгийг энэ шүүх хурлаар бид ойлголоо. Энэхүү нийгэмд аюултай үйлдэлтэй бид эвлэрч болохгүй. Монгол Улсын авлигын индекс буурсан нь төрийн ажлыг хэрэгжүүлж байгаа алба хаагчдын хуулиа биелүүлдэггүй үйлдэлтэй холбоотой.

Ажлын хэсгийн гишүүд заавал биелүүлэх зохих үүргийг биелүүлээгүй. Бүгд автобусыг шаардлага хангаагүй гэдгийг мэдээгүй гарын үсэг зурсан үйл тохиолдол гараагүй. Ажлын хэсгийн гишүүд өөрсдөө автобусыг очиж шалгаж, шаардлага хангаагүйг нь мэдсэн хэр нь гарын үсэг зурсан. Тиймээс ажлын хэсгийн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэж журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг дэмжиж байна.

  • С.Жавхлантбаатар болон Ж.Сүхбаатар нарын тухайд:

-С.Жавхлантбаатарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж бүрэн дүүрэн үзэх боломжтой гэж үзсэн байна. Дээрээс нь хавтаст хэрэгт ирсэн нотлох баримтыг үндэслэн Ж.Сүхбаатарыг үйл баримтын зүгээс А.Ганхуягтай хамааралтай байна гэж дүгнэв. Учир нь тухайн үед ганц А.Ганхуягтай харьцдаг БНСУ-ын иргэн Ли Жин Соп гэдэг хүний утсан дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын гадаад паспортын зураг байсан. Тус зургийг А.Ганхуягаар дамжуулан авсан гэдгийг мэдүүлсэн байна. Мөн Ж.Сүхбаатар үүрэг чиглэл өгөхдөө хурдан, яаралтай гэснээс хуулийн дагуу, шаардлага хангасан эсэхийг давхар шаардаагүй нь хууль бус үүрэг чиглэл өгсөн. Санаа сэдэлтэй гэж үзэн ажлын хэсгийнхний адил хамжигчаар буруутгаж дүгнэлт үйлдэжээ.

  • Ц.Болортуяа, А.Ганхуяг нарын хувьд:

Мөн Тэнүүн Огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, тус компанитай хамааралтай Ц.Болортуяа нарыг үлэмж хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжив.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2025 11:06

Шүүх гэж байдаг л юм байхдаа хулгайч нарт бүүрч үйлчилдэггүй хуультай улс бол мнгл

Зочин
Зочин
4 сар 5, 2025 11:29

Ганхуяг нь бол г�##�зуу юм байна лээ. Хүний шун�##�д хязгаар байх биш. төрийнхөн ингэж иддэг юм байна гээд л улам улайраа биз. Нөгөө тэнэг Сүхбаатар, Сумька 2 нь хүнээр юмаа хийлгэчихээд л зүгээр шахуу суугаа биз. Ядаж хэтэрхий ингэж болохгүй энэ тэр гэсэн бол арай ч тэгтлээ аймаар автобус авчрахгүй л байсан байх. Урьд ганц нэг ингэж шахаад л амташчихгүй юу? Одоо яая гэх вэ. өөрсөндөө л гомд

Bolor
Bolor
4 сар 5, 2025 11:30

Сүхбаатар байнга л ашиг хонжоо хайж явдаг. Авилгaлын загaлмайлсан эцэг Н.Энхбаяртай нэг хэсэг хамтран хор найруулж явсан. Тэгээд aлбан тушaaлд очингуутаа луйвар хулгай хийж эхэлсэн. Одоо ялаа эдлэх ёстой.

Чонос
Чонос
4 сар 6, 2025 10:56
Reply to  Bolor

Сүхбаатар бол шударга хуульч яаж ч харлуулах гээд түүнээс юу ч гарахгүй. Шударга бусын төлөө тэмцсэнийхээ төлөө чам шиг тороолуудад �##�дагдаж байгаа юм .

Last edited 2 Сар Өмнө by Чонос
май шүү
май шүү
4 сар 6, 2025 17:27
Reply to  Чонос

шаагаарай нохойн бөөсөө шудрага гэчихжээ �######� долоогчоо гоё бна өмхий бөшс үнэрлэгч гаж донтон гөлөг минь

Зочин
Зочин
4 сар 5, 2025 15:38
Reply to  Bolor

Hutsna biz

Зочин
Зочин
4 сар 5, 2025 12:27

Харакири энэ тэр төрийнхөн бүгд оролцсон шилдэг хулгай луйвар харж бгаа шүү ард түмэн бүгд л буруутай хуйв�##�дагчид шүү шүүх прокуророо

Монгол улсын Иргэн
Монгол улсын Иргэн
4 сар 5, 2025 12:57

Монголд хуулийн байгууллага байдаг л юм бол бүгдэд нь хариуцлага тооцож ашиг олсон мөнгийг нь улсад орлого болгох хэрэгтэй. Амин хувиа хичээсэн б�##�ай шун�##�ын бузарууд.

Зочин
Зочин
4 сар 5, 2025 13:02

Зүгээрл нам нам дагасан том жижиг өлөн авилгач хулгаач шун�##�т бузруудын гай монголд маш их иргэдиин боломж монголын хөгжлииин хулгаач бузрууд

Хуульч
Хуульч
4 сар 5, 2025 13:07

“Жавхлантбаатарын шүүх хур�##�дааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж бүрэн дүүрэн үзэх боломжтой гэж үзсэн байна.” гэж эгүүрийн сэтгүүлч ш�##� худлаа бичих юм. Харин ч шүүх хур�##�дааны явцад Жавхлантбаатар мөрдөн байца�##�тын эхний үед Сүхбаатар сайд буруугүй гэсэн мэдүүлгүүдээ бат�##�ж мөрдөн байца�##�тын дундуур мөрдөгчийн дарамтанд Сүхбаатар сайдын эсрэг өгсөн мэдүүлгээсээ буцсан процесс явсан. Шүүх хур�##�даан дуусан дууст�##� бүх шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хэн нь ч Сүхбаатар сайд асны эсрэг мэдүүлэг ч өгөөгүй, үг ч хэлээгүй. Сүхбаатар өөрөө ч сайн хуульч. Хилсээр хэрэг тулгасныг нотлох баримтуудаар нь няцаасан шүү!

Зочин
Зочин
4 сар 5, 2025 13:22

Хууль зүйн мэдлэг боловсролтой мэргэшсэн сэтгүүлч иймэрхүү хууль зүйн хэрэг маргааныг дүгнэж бичиж баймаар юмаа. Жавхлантбаатарт Ж.Сүхбаатар сайд хууль бус үүрэг өгсөн гэж Жавхлантбаатарын мөрдөн байца�##�тын үеэр эхний мэдүүлгүүдээ өөрчилж бухсан худ�##� мэдүүлгийг шүүх хур�##�даан дээр өгсөн гээд л бичээд прокурор ингэж дүгнэсэн байна гээд л.
Шүүх хур�##�дааны төгсгөлд хур�##�даанд оролцогч хөндлөнгийн иргэдийн төлөөлөгч хүртэл Ж.Сүхбаатар гэм буруугүй гэсэн сан�##�аа дүгнэж шүүгчдэд өгсөн байна лээ. Эгүүрийг уншаад байхад Сүхбаатарыг анхнаасаа муучлах доромжлох чиглэлээр бичээд байсан

Зочин
Зочин
4 сар 5, 2025 13:40

Буруутан нь тэр Жавхлантбаатар юм билээ. Сайдыгаа эхлээд буруугүй, сайд мэдээгүй гэснээ дараа нь цагдан хорих гээд байхаар нь сайдыгаа заагаад хэлчихсэн гэснээ шүүх хур�##�даан дээр сайд буруутай битгий хэл би өөрөө ч мэдээгүй манай ажлын хэсгийнхэн хариуцлагагүй ажилласан байна гэж яриад байсаншд. Ганхуяг нь хүртэл Жавхлантбаатар өөрийн ажилтнуудаа буруутгаад хуншгүй байна, би өмнөөс хариуцлагыг нь хүлээнэ гэж овоо эр хүн шиг дуугараад байсан

Зочин
Зочин
4 сар 5, 2025 13:46

Нүүрсний их наядын хулгайг дарах гэж ногоон автобусаар нийгмийг бужигнуулсан нь Бортээгийн нүүрсний бүлэглэл, тэдний олон мянган троллууд.

Зочин
Зочин
4 сар 5, 2025 14:28

abtobus haan bainaa naad hed chini shorondoo suunuu bainuu odoo hamaagvi bolloo shvv dee abtobus haan bainaa ybsan ymgvi neg gazariin hashaand zeb ideed hog bolohnee hubi hvn alban baiguulagt zaraad mongo gargaj abaad zaashdiin amidralaa bodmoor ymdaa ( odoo huuchin abtobus oruulaj irsen shvvh daraan zeb ideed mog bolgoson hvnii shvvh huraltai bolondoo ) yaandaa

Зочин
Зочин
4 сар 5, 2025 14:56

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин
4 сар 5, 2025 15:42

Сэтгүүлч хэн нэгнийг буруутгаж биш үнэн бодит мэдээлэл өгч баймаар юм. Сүхбаатарыг буруутгасан баримт байхгүй, Жавхлантбаатар эхний мэдүүлгүүд дээрээ үнэн зөв мэдүүлэг өгч байснаа дарамтад орж эсрэг мэдүүлэг өгч байсанаа шүүх хур�##�д хэлсэн шүү.

Баяраа
Баяраа
4 сар 5, 2025 16:20

Сумьяабазар орхигдсон юм биш үү

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО
4 сар 5, 2025 17:57

Ж.СҮХБААТАР ! ЁСТОЙ ХУЦВАА ! БИ МУЛТАРНА ГЭЧИХСЭЭН ПЭЭДИЙЖ ЯВНА !!!

Зочин
Зочин
4 сар 5, 2025 22:39

Зохион байгуул�##�ттай гэмт хэрэг.

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 7, 2025 08:57
Reply to  Зочин

????????????????????????

haha
haha
4 сар 5, 2025 23:22

yavj yavj neg solongos buruutai bolood ter ni oldohgui bolood duusah yum bna daaa hahaha.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 5, 2025 23:39

Буруутай хүн олдохгүй дээ?!Хэн ч би буруутай гэж
хэлэхгүй шүү дээ.Бүгд.буруутай гэвэл дээр болох байх!?

Хха
Хха
4 сар 6, 2025 11:53

Ногооныхон айх сандрах хэрэггүй торгуулиад л гараад ирэх юм нь дээр бүү бачимд.

Зочин
Зочин
4 сар 6, 2025 12:28

Гол буруутан сүхбаатар түүний удирдлагаар бүгд хамсаж гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг

Зочин
Зочин
4 сар 6, 2025 13:25

Хэдэн троллууд энд солиороод сууж байдаг юун завтайн, явж ажил олж хийгээч

Зочин
Зочин
4 сар 6, 2025 13:31

Монголд хэдэн троллууд хаа саагүй шүлсээ үсэргэж байхаар хашаандаа тариа ногооны цаг ирсэн байхад, үр хүүхдүүддээ анхаарч цагаа үр бүтээлтэй зарцуулж гэр бүлээ тэжээгцээ. Хэдэн өвчтэй хүмүүс мэдрэлтээд суух юм. Ганц Солонгос луйварчингаас болж Монголчууд хоорондоо тэрслээд, бие биеэ хэмлээд сууж байдаг.

Зочин
Зочин
4 сар 6, 2025 13:41

Ene heregiig yaj shiidehiig hariya tseber zalilan shuu ulsiig luibardsan

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 6, 2025 14:20

ХҮРЭЛСҮХ СҮҮ ДУСААГААД ИНЭЭГЭЭД БАЙСАН ТУЛ БАС ШАЛГАГДАХ ЁСТОЙ

Зочин
Зочин
4 сар 6, 2025 15:04

Ганхуяг будлиантай хэргийн толгойлогч

Зочин
Зочин
4 сар 6, 2025 16:20

Ногоон автобус нь тохилог чанартай автобус. Шугаманд явуулах хэрэгтэй. Нийтийн тээвэр харж ажлаа з�##�гуулдаг бидэнд хэрүүл биш ,аятай тохитой үйлчилгээ хэрэгтэй байна.
Энэ тас хар автобуснуудыг нүд эрээлжлээд будаад өнгө орохгүй .чингэлэг мэт битүү .дээр нь жолооч нар нь паараа тааруулж асаадаггүй. Нэг бол хөлдөөх гээд нэг бол хэтэртэл х�##�ааж шатаах гээд

Бат
Бат
4 сар 6, 2025 16:35

Шудрага шүүхдээ баярллаа. Бурхан шудрага шүүсэн шүүгчидыг ивээх болтугай. Амен. Ханаж цаддаггүй ийм хүмүүс нийгэмд маш хортой. Ариун цагаан хөдөлмөрөөрөө явж байгаа нэгэнд шүүх шудрага шүүсэнд т�##�архаж бүр монголд шудрага нэгэн байгаа л юм байна гэж харахаар болжээ. Ариун цагаан буян нь дэлгэрэх болтугай хурай хурай

Бат
Бат
4 сар 6, 2025 16:38

энэ ногоон тобуснаас өмнө сэлбэгээ 10 нуг�##�ж бичдэг л байсан гээл өшөө олон маш шунхай сэдлээр хийсэн баримтуудыг дэлгэвэл дэлгэмээр л байна. больё доо

Иргэн
Иргэн
4 сар 6, 2025 17:43

Улайрчихсан!

Иргэн
Иргэн
4 сар 6, 2025 18:25

ОДОО ТЭГЭЭД ШОРОН НЭРТЭЙ АМРАЛТАНД АВААЧААД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТЭЖЭЭХ ҮҮ? ТФУЙ ПЗДУУУУУ..

Naagii
Naagii
4 сар 6, 2025 19:36

Manai prokuroruud & ATG ajlaa sain L hiij. Odoo shuuh yaj shiidehiig hartsgaaya

Зочин
Зочин
4 сар 6, 2025 23:48

Гол хүн хариуцлага �##�дсан �##�бан туша�##�тан хөрөнгө мөнгө захиран үарцуулах эрхтэй бүглийг мэддэг хянадаг захирагч Сумьяабазарыг яагаад өмгө�##�өөд хамга�##�аад гэрч мэрч болгож жүжиг тоглоод байна вэ? Ард нь ман нам манан оюунэрдэнийн засгийн газар нямбаатартангууд байгаа болохоор уу?!

hulgaich nar
hulgaich nar
4 сар 7, 2025 10:32

luabarcid

Ган
Ган
4 сар 7, 2025 12:19

Энэ ннг 15 хүний зургийг харсан чинь хөх инээд хүрэв. Үнэннн золбин золбин царайтай гарууд

Зочин
Зочин
4 сар 7, 2025 14:49

Зүгээрл нам дагасан өлөн авилгач хулгаачуудын гай хаасайгүй с�##�бар бүртээл биии нүгэлт шун�##� иргэдиинхэээ унааг хуучнаар соль ашиг олдог бузрууд

Зочин
Зочин
4 сар 7, 2025 21:42

Шүүх мөнгөтэй хүнд үйчилгүй тод жишээ

Зочин
Зочин
4 сар 8, 2025 09:30

Бүүр нэг Хоорондоо Үгсэн Тохиролцлжчихсон Гөлөгнүүд..
9 үеээрээ Бузартаж Гуйлгачин яваасай...
Хуруунд нь г�##�тай хулс шаагдах болтугай

Уншигч
Уншигч
4 сар 8, 2025 09:33

Аймаар хүмүүс

Зочин
Зочин
4 сар 8, 2025 10:22

Odoo shvvh ymar shiidver gargahni shudarga l baigaasai gej huurhun tolgoig ni ileed yvuulchdiin boluu

Холбоотой мэдээ

Back to top button