СПОРТ

Азийн аварга шалгаруулах тэмцээнд 400 гаруй тамирчин оролцоно

Йорданы Амман хотод энэ сарын 19-нөөс тавдугаар сарын 1-нийг дуустал боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хоёр насны ангилалд буюу 15 болон 17-гоос доош насны 18 орны 400 боксчин тулалдана.

Тухайлбал хөвгүүдийн ангилалд 250, охидын төрөлд 155 тамирчин бүртгүүлжээ.

Нэмэлтээр дурдахад, Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос "Лос-Анжелес 2028" олимпын наадмын боксын төрөлд болох жин, эрхийг тодорхой заажээ.

Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 248 боксчин АНУ-д тулалдана. Өнгөрсөн жил болсон Парисын олимпод эрэгтэй долоон жинд 125, эмэгтэй зургаан жинд 124 боксчин медалийн төлөө өрсөлдсөн. Тэгвэл боксын түүхэнд анх удаа жендэрийн тэгш эрхийг хангасан шийдвэр гаргаж байгаа нь энэ аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button