НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ нөгөөдөр хэлэлцэнэ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг нөгөөдөр /2025.05.08/ Улсын дээд шүүхээр хэлэлцэхээр товложээ.

Улсын дээд шүүхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс "ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна" гэж үзсэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 6, 2025 16:14

ГҮЙ ЭЭ ЭНИЙГ ГҮНДАЛАЙГААС АСУУЛДАА МАНАЙ ГҮҮНЭЭ ЭНИЙГ САЛХИВЧААР БАГТАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ БИ ХАРСАН ГЭЭД БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ.НЯМХҮҮ АЛЦГАР САРАНГЭРЭЛ ХОЁР КОВИДООР ЁСТОЙ ТЭНЭГТЭЖ ӨГСИЙШТ ХУДЛАА ГЭВЭЛ ХӨСҮТ н ХҮМҮҮСЭЭС АСУУ ТЭД ӨНГӨТӨӨР ХЭЛНЭ САРАНГЭРЭЛ ХАМ ХЭРЭГТЭН ШОРОН ГАЛ ХАМ НЬ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button