Жүдо: Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

Ирэх зургаадугаар сарын 13-нд “Будапешт-2025” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн долоо хоног үргэлжилж 20-нд өндөрлөх юм.
Энэ жилийн дэлхийн аварга хаяанд ирж байгаатай холбоотойгоор Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн зарлаад байна. Тодруулбал, ДАШТ-нд өрсөлдөх боломжтой эхний 100 тамирчныг жин тус бүрээр зарлалаа.
Жин тус бүрийн шилдгүүдийн эгнээнд манай 30 тамирчин багтсаныг бид мэдээлсэн. Харин энэ удаа Б.Баасанхүү, Г.Болор-Очир нарыг онцолж байна. Тэд бол жүдогийн спортоос "төрсөн" хосууд бөгөөд хоёул ДАШТ-нд оролцох эрхтэй болжээ.
Б.Баасанхүүгийн хувьд 2024 оны Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн. Амаржаад удаагүй байгаа. Харин түүний нөхөр Г.Болор-Очир жиндээ /-81 кг/ 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Одоогоор тэдний ДАШТ-д оролцох эсэх эцэслэгдээгүй байна.
Холбоотой мэдээлэл:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол нэг их �######�шгүй мэдээлээд баймаар амжилт нтр биш ш дээ, жүдогоор дамжуулан Женког магтаж л мөлхөө сурт�##�чилгаа явуулж бгаа хэрэг юмдоо !
ТЭНЭГТЭЭД БАЙ, МУЛГУУ ӨЛӨН! К КК
End jenko ymar hamaa bna ats yumaa neeree
Женкогийн төлөө боож үхэх нь үү ?!
Жудог Жeнко өөд нь татсан шүү
Mongol tamirchin amjilt vzvvljiihad ter battulga ymar hamaagvi bainaa neeree heterhii tuulshiraad baih ymdaa
Хамаатай нь хамаатай шүү.дотор нь байдаггүй бол мэдэхгүй л дээ