Хавтаст хэрэг

"Сэтгэл санаа таагүй, цаашид амьдрахгүй" хэмээн унтаж буй ээжийгээ хөнөөжээ

27 настай эрэгтэй "Сэтгэл санаа таагүй, цаашид амьдрах хүсэлгүй болсон" гэх шалтгааны улмаас өөрийн төрсөн ээжийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байна.

Эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн болохыг тоймлон хүргэж байна.

Энэ хэрэг /2024-11-07/-ноос /2024-11-08/-ныг шилжих шөнийн 04 цагийн орчимд гарчээ. Амь хохирогчийн хувьд 50 настай, 10 гаруй жил БНСУ-д ажилласан нэг хүүтэй эмэгтэй байжээ. Улмаар түүнийг унтаж байхад нь хүү нь "Сэтгэл санаа таагүй, цаашид амьдрах хүсэлгүй болсон" гэх шалтгаанаар 12 удаа хутгалж хөнөөжээ.

Мэс цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги, зүрхний баруун тосгуур, зүүн ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт бүхий гэмтэл учруулж амь хохирох шалтгаан болсон байна.

27 настай хүүгийнх нь хувьд их сургуулийн оюутан бөгөөд өвөө эмээгийнхээ гэрт бага насаа өнгөрүүлжээ. Гэрчүүдийн шүүхэд мэдүүлснээр "Ээж хүү хоёр хоорондоо маргалддаггүй, тун таарамжтай харилцаатай байсан. Яагаад ийм зүйл болсныг ойлгохгүй байна" хэмээжээ.

Харин Шүүгдэгч /хүү/-ийн найз охин " Тэр хувийн мэдээллээ бусдад алдаж 10 орчим сая төгрөгөө залилуулсан байсан. “Эгчтэйгээ, эмээтэйгээ муудалцчихлаа, намайг хүн биш юм шиг үзэх юм, миний саналыг тоохгүй юм” гэж хэд хэдэн удаа ярьдаг байсан. Энэ байдал нь сэтгэлээр унагаадаг байсан санагддаг. Ээжтэйгээ сайн харилцаатай байдаг юм шиг санагдсан. Хэрэг гарсан өдөр над руу "Ээжийгээ хөнөөчихлөө, би одоо амиа хорлолоо" хэмээн ярьсан. Сонсон даруй гэрийнх нь гадна ирээд цагдаа нарт дуудлага өгсөн” гэж мэдүүлжээ.

Цагдаагийн мөрдлөг, цогцост хийсэн шинжилгээ, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр онц хэрцгийгээр хүний амь насыг хөнөөсөн болохыг нь тогтоосон байна. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт буюу Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж 14 жилийн хорих ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 7, 2025 09:12

одоогийн з�##�уусын сэтгэл мэдрэл муудсны нэг жишээ т�##�бай дээр сууж байгаа з�##�уусыг харахад сэтгэл санаа нь бүгд нэг л биш санагдсан шүү

Зочин
Зочин
6 сар 7, 2025 09:19

Цаазын ялаа сэргээ

Арина
Арина
6 сар 7, 2025 17:52
Reply to  Зочин

Битгий мөөр ардчилсан энэрэнгүй нийгэмд амьдармаар бна шүү

Зочин
Зочин
6 сар 7, 2025 09:37

Eejiigee hutgalaal kaif awaad ene adgiin yawdal u

Зочин
Зочин
6 сар 7, 2025 10:08

Цаазын ялыг сэргээ хүн �##�ах, бүр төрүүлсэн эцэг эхээ �##�на гэдэг чинь юу гэсэн үйлдэл вэ . Хүчирхилэл , �##�лага арай дэндэж б даа Сэтгэл гутарлаа дарж чадахгүй б гэдэг хувь хүн суурь хүмүүжил маш муу б

Bi bn
Bi bn
6 сар 7, 2025 10:16

Manaih hun alsan hund baga yal uguhima shal teneg.ter tusma onts hertsgigeer alj bhd barag tolgoig n ileed bgan bish u butehgui e

Зочин
Зочин
6 сар 7, 2025 19:04
Reply to  Bi bn

Харин тийм. ээж нь өөрийгөө ч хамгаа лах боломжгүй унтаж байсан байхад. Сэрүүн байсан бол гараад зугтана.

Zochinzochin
Zochinzochin
6 сар 7, 2025 10:19

Tursun ehiigee alj bdg ene odoo yu bolood bnaaa. Hun eej aavygaa gants udur ch gesen amid bailgah umsan gej buh umaa bariad guidegshdee.araatan turuulj dee

Зочин
Зочин
6 сар 7, 2025 11:28

14hun jil ymu iim ergvv ymand

Хэрэм
Хэрэм
6 сар 7, 2025 12:08

Эхийгээ амьдаар нь булшлахгүйн тулд �##�ж л дээ хөөрхий даан ч өөрийгөө егүүтгэх зориг нь хүрээгүй аж. Цаазын ялаа сэргээ гэж орилогсод бол энэ хүнээс долоон шүү. Хүний, төрийн гараар хүн �##�уулна гэдэг өөрөө �##�снаас дор үхэж д�##�д орцгоо л�##�арууд.

Зочин
Зочин
6 сар 9, 2025 15:25
Reply to  Хэрэм

Tgd chi huuheddee aluulchaach tgd medeend bichuulee

Оогий
Оогий
6 сар 7, 2025 12:35

Эхийгээ �##�сан хүнийг яасан гэж хэдхэн жилийн ял өгч байгаа юм,бүх насаар нь чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх хэрэгтэй юм биш үү.

Эгэл
Эгэл
6 сар 7, 2025 13:00

Монгол улсыг дампууруулах бүх аргыг шүүх хэрэглэж байна даа.Ээжийгээ �##�сан хүн хорвоод амьд явах ёсгүй

Зочин
Зочин
6 сар 7, 2025 13:28

Ийм б�##�ай өймшигтай юм яагаад бичиж бгм гэмт хэрэг суртчилаад бгмуу �##�ь өнгөрсөн оных байхад

Зочин
Зочин
6 сар 7, 2025 13:50

Хүний хүүгээс их юм нэхэж ,соши�##�аар баячуудын амьдр�##� ,худ�##� рийлс видео үзсэн г�##�зуурсан шун�##�тай хир дагаа олигтой арилгаагүй олиггүй байж миссийн мөрөөдөлтэй охид олон з�##�уучуудыг амьд явах итгэлгүй болгондоо!!! Хөвгүүдээ нүх хөх бүгд ижилхэн гагцхүү ёс суртахуун хүмүүжил өөр !!! Бүгд чавганц боолгон бурхан болдоггүй юм даа!!!

Арина
Арина
6 сар 7, 2025 18:00
Reply to  Зочин

Тэд нарт атаархаад үхлээ юу лүүзэр

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 7, 2025 15:51

стресс?

Төмөр
Төмөр
6 сар 7, 2025 15:58

ТӨРИЙН ТОЛГОЙ ЯЛЗАРСАН УЧИРААС ОЛОН ТҮМНИЙ ДУНД ИЙМ ХҮМҮҮЖИЛГҮЙ ЗҮЙЛ ГАЗАР АВЧ БАЙНА.ТӨРИЙН БУЗАРУУДЫГ ХАЙР НАЙРГҮЙ ХЯДАЖ УСТГАВАЛ ОЛОН ТҮМНИЙ ДУНД ШУДАРГА ЁС ТОГТОХ ТОМ ҮЛГЭРЛЭЛ БИЙ БОЛНО.ИЙМ БУСАРМАГ ХЭРГИЙН БҮХ БУРУУТАН ТӨРИЙН БӨӨСНҮҮДЭД БАЙГАА ШҮҮ.ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНД БАЙГАА ЭТГҮҮД НЭГ БУРУУ ХЭЛДЭГГҮЙ НЭГ ТӨГРӨГ ИДЭЖ ШАМШИГДУУЛДААГҮЙ ТӨР ТҮМНИЙ ТӨЛӨӨ АМЬ АМЬДРАЛАА ЗОРИУЛАН ЗҮТГЭДЭГ ЭС ЧАДВАЛ ШУУД АЛУУЛДАГ БАЙВАЛ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ.ТӨРИЙН БӨӨСНҮҮД ЙН ШУДАРГА ШУДАРГА БУС БАЙДАЛ НИЙГЭМД ИНГЭЖ БУЗАРААР НӨЛӨӨЛЖ БАЙНА.

Арина
Арина
6 сар 7, 2025 17:51

Gen Z үе гэж 1 ийм зэрлэг гутаранги үзэлтэй.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 19:06

27-той гэдэг бас тийм ч гэнэн за луу нас биш дээ. Юмны учир олохоор нас !

Last edited 3 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
6 сар 7, 2025 19:08

Энэ дэлхий дээр ээж эмээгүй гэр бүлгүй амьдрахаар шийдсэн бол тэрийгээ хэлээд холбоогоо таслаад явах арга бас байна.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 19:09

Ийм мэдээлэл хүүхэд з�##�ууст сөрөг нөлөөтэй тул нийтлэхгүй байв�##� сайн.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 23:34

ХҮН САНАЙТАЙГААР ХАРГИСААР АЛАХАД ЯАГААД 14ХӨН ЖИЛ ӨГДӨГ ЮМ БЭ???? НААДАХ ЧИНЬ 41ТЭЙ ГАРЧ ИРЭЭД ДАХИАД ХҮН АЛНА ШДЭЭ

Зочин
Зочин
6 сар 8, 2025 17:09

Хүүхэд гаргахаар эцэст нь ийм болох юм бна даа, Хүүхэд гаргамааргүй санагдчлаа

Зочин
Зочин
6 сар 8, 2025 20:34

14 JIL MONGOLIN SHUUH UNEN DUF NAADAH CHNHE UHII GEED BAINAA YWAH ZAMD NI BUU SAAD BOL

Холбоотой мэдээ

Back to top button