Нийгэм мэдээ

МИАТ ТӨХК Хөх хот руу нисэж эхэллээ

МИАТ компани ӨМӨЗО-ны Хөх хот руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн байна.

Энэхүү нислэг нь энэ сарын 23-ны өдрийг хүртэл долоо хоногт гурван удаа буюу лхагва, баасан, ням гарагт хуваарьтай. Харин энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр тогтмол нислэгтэй болох аж.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2025 онд Хөх хот, Шанхай, Сингапур чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөсөн юм.

Хөх хотын анхны нислэгээ Bombardier CRJ-700 агаарын хөлгөөр амжилттай үйлдсэн аж. Уг чиглэлд тогтмол нислэгтэй болсноор Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2025 19:25

Hyatadad Covid dahiad tarhaj baihad ingej bolj bainuu!! Enethegiin alban yosnii Wion suvgaar youtubed medeelj bn

Холбоотой мэдээ

Back to top button