Орон сууцны үнэ 14.3 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хороо тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг гаргажээ.
Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 5 дугаар сард 1.29 болж, өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 37.3 хувь (1488.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 3.0 хувь (124.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.57 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.7хувь (998.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувь (311.1мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барилгын матeрилын хямда байхад орон сууцны үнэн хэтэрхий үнэтэй байна. Үнэн чанартаа нийтийн орон сууцын дундын ш�##� айл хоородын хана тааз бөгдийг үндсэн дээ