НИЙГЭМСПОРТ

Монголын боксчид Ази тивийн АШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

Тайландын Бангкок хотод боксын U19 болон U22 хүртлэх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 30-аас наймдугаар сарын 12-ны өдрүүдэд боллоо.

Азийн шилдэг боксчид өрсөлдсөн тус тэмцээнд Монголын залуучуудын шигшээ баг бүтэн багаараа оролцож, U22 насанд нэг мөнгө, гурван хүрэл хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан мөнгөн медаль хүртсэн бол 65 кг-ын жинд Д.Пүрэвдорж, эмэгтэйчүүдийн 45-48 кг-ын жинд С.Биндэръяа, 51 кг-ын жинд Э.Номундарь нар хүрэл медалийн эзэд боллоо. Манай боксчид Бутан, БНСУ, Казахстан, Тайланд, БНХАУ зэрэг орны боксчдыг ялж, тивдээ хүчтэй өрсөлдөгч болсноо харууллаа. Мөн U22 насны финалд Казахстан, Узбекистан, БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд, Монголын тамирчид шалгарсаныг олон улсад онцолжээ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэгийн баг нийт 27 медаль хүртсэнээс U19 насанд гурван алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл, U22 насанд нэг алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль авч үнэмлэхүй амжилт гаргалаа. Мөн БНХАУ, Япон, Какзахстан, Узбекистан, Иран, Тайланд, Вьетнам, Непалийн баг тамирчид өндөр амжилт үзүүллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button