Зөвлөмж: Автомашины шатахууныг дүүргэх нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг

Автомашины шатахууныг хэт дүүргэж, түгээгчид тэгшлээд хийчихье гэвэл жолооч та шууд эсэргүүцэх хэрэгтэй аж.
Учир нь шатахууны савыг хэт дүүргэснээс болж “charcoal canister” буюу бензин ууршсан агаарыг хадгалах сав норж бензин үнэртэх ба гадна орчны температур цельсийн 27 градусаас дээш гарсан үед банканд хэт их ууршсан агаарыг аюулгүй гадагшлуулах системийн ажиллагааны сигнал дуу гардаг байна.
Мөн автомашиныхаа EVAP системийг гэмтдэг. Тухайн систем гэмтсэнээр шатахуун үнэртэх, хөдөлгүүрийн ажиллагаа алдагдах, шатахууны зарцуулалт нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж “Таван Богд” групын инженерүүд зөвөллөө.
Иймд жолооч та бүхэн үйлдвэрээс заасан хэмжээнд шатахууныг дүүргэж байхыг анхаарна уу.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шатахууныг дүүргэх биш, шатахууны савыг дүүргэх!!