Венесуэл: АНУ цохилт өгсөн хөлөг дээрх хүмүүс гэмт бүлэглэлийн гишүүд байгаагүй

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зэвсэгт хүчин Карибын тэнгист явж байсан Венесуэлийн хөлөг онгоцонд цохилт өгсний улмаас 11 хүн амь үрэгдсэн. АНУ тэднийг Трен де Арагуа нэртэй хар тамхины наймаа хийдэг гэмт бүлэглэлийн гишүүд гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло телевизээр мэдэгдэл хийхдээ амь үрэгдсэн 11 хүн Трен де Арагуагийн гишүүд байгаагүй гэжээ.
АНУ тэнгисийн хүчнээ Карибын тэнгист, Венесуэлийн ойролцоо байршуулаад байгаа. Үүний улмаас Венесуэл мөн цэргүүдээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн юм. Дотоод хэргийн сайд Кабелло “Тэд 11 хүнийг хөнөөсөн гэдгээ. Бид мөрдөн байцаалт явуулж, сураггүй болсон алга болсон хүмүүсийн ар гэрийнхэн нь хамаатан саднаа харахыг хүсэж байгаа. Бид хүмүүсээс асуухад тэдний хэн нь ч Трен дэ Арагуагийн гишүүн байгаагүй. Хар тамхины наймаа хийдэг хүмүүс байгаагүй юм” хэмээсэн байна.
Тэрбээр хөлөг дээр хар тамхи байсан эсэхийг АНУ хэрхэн тодорхойлсон гэдгийг асууж, яагаад тэднийг баривчлаагүй гэдгийг нь мэдэхийг хүсжээ. АНУ-ын гаргасан үйлдэл нь “Иргэдийн эсрэг хүч ашиглан аллага үйлдсэн явдал” гэж Кабелло шүүмжилсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.