НИЙГЭМНийгэм мэдээ
Боксын ДАШТ: Манай хоёр тамирчин өнөөдөр медалийн төлөө тулалдана

Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын хоёр шилдэг тамирчин медалийн төлөө өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг 20:00 цагаас Япон улсын тамирчин Хикару Шинохара-тай медалийн төлөө тулалдана. Мөн эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Испани улсын тамирчин Молина Салвадор-той 21:00 цагаас медалийн төлөө тулалдах юм.
Шууд дамжуулалтыг https://eurovisionsport.com сайтаар бүртгүүлэн үзэх боломжтой ба “Papa coach Shinebayar” пэйж хуудсаар үзэх боломжтой юм байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.