НИЙГЭМНийгэм мэдээ

Туулын хурдны зам төслийн геологийн өрөмдлөгийн ажил эхэллээ

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Туулын хурдны зам төсөл юм. Уг төслийн талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэллээ.

Мөн төслийн гүйцэтгэгчийн кемпийн газар олголт дуусаж, ТЭЦ 3-ын үнсэн сангийн байрлалд кемпийн барилгын ажил эхэлж бетоны узель, бутлуурын үйлдвэрийн тээвэр хийгдэж байна.Түүнчлэн нэг болон хоёрдугаар тойрог замтай нийлэх хэсгийн төлөвлөлтийг гүйцэтгэгч болон захиалагчийн хяналттай уулзалт хийж, тухайн хэсгүүдийн төлөвлөлтийг гүйцэтгэж байна.

Туулын хурдны зам нь нийт 6 эгнээ бүхий, 32 км урт, Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Мөн 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд нийт 9,878 метр урт гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннелтэй байх юм.

Уг хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох цогц төсөл юм. Төслийн үр дүнд хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button