Украины дайн үргэлжилбэл Трамп Киевт шинэ пуужин өгч магадгүй

АНУ Украин руу Tomahawk загварын алсын тусгалтай пуужин илгээх эсэх асуудал анхаарал татаад байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ АНУ Tomahawk пуужинг илгээвэл Вашингтон, Москвагийн харилцаа сүйрч, дайны хурцадмал байдлыг шинэ түвшинд гаргана гэсэн. Tomahawk нь 2,500 км-ын тусгалтай, Москва гэх мэт ОХУ-ын газар нутгийн гүнд цохилт өгөх хүчин чадалтай юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.10.12/ хэлэхдээ, хэрвээ Путин Украин дахь дайныг дуусгахгүй бол Киевт Tomahawk пуужинг өгч магадгүй гэжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн онгоцонд явахдаа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, Зеленскийтэй зэвсэг нийлүүлэлтийн талаар ярьсан хэмээсэн юм. Тэд бямба, ням гарагт утсаар хэлэлцсэн байна.
Трамп хэлэхдээ АНУ нь Tomahawk пуужинг Украинд шууд худалдахгүй, харин НАТО-д зарж магадгүй гэжээ. Үүний дараа НАТО худалдан авсан Tomahawk пуужингаа Украинд өгөх боломжтой. Трамп “Хэрвээ дайныг зогсоохгүй бол бид пуужин илгээж болно гэж Путинд хэлж магадгүй. Илгээж магадгүй, үгүй ч байж магадгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.