
Энэ сарын нэгнээс эхэлсэн Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн багууд шилжилт хөдөлгөөн тодорхой болж, улирлын тоглолтдоо оролцож байна. Дээд лиг эхлээд 15 хонож байгаа ч гавьяат тамирчин Т.Санчир яах эсэх нь тодорхойгүй байсан юм.
Тэгвэл өнгөрсөн улиралд дээд лигээс М хөгжлийн лиг рүү унасан Налайх Бизон баг Т.Санчирт цалингаа өгөөгүй гэж гавьяат дасгалжуулагч О.Баярцогт мэдэгдсэн бөгөөд хариу мэдэгдэл “Налайх Бизон” баг гаргажээ.
Тус мэдэгдэлдээ Т.Санчир нь Налайх Бизон багтай гурван жилийн гэрээ байгуулсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд гэрээнд заасан цалин хөлсийг цаг тухайд нь олгож байгаа хэмээн мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгшин төгцөгөөр хүүрээ хийнээ