Трамп Венесуэльд эх газрын цохилт өгч магадгүйг мэдэгдлээ

АНУ-ын зэвсэгт хүчин Карибын тэнгист Венесуэлийн хэд хэдэн онгоцыг хар тамхи тээвэрлэж явсан хэмээн мэдэгдэн, цохилт өгсөн. Одоогийн байдлаар АНУ таван удаа ийм цохилт өгсөн байгаа. Тэгвэл Трамп лхагва гарагт /2025.10.15/ хэлэхдээ тэнгисийг хяналтдаа авсан тул Венесуэльд эх газрын цохилт өгөх талаар авч үзэж байгаа хэмээсэн юм. Мөн тэрбээр хэлэхдээ цохилт өгч устгасан онгоц бүрд 25 мянган америк иргэний амь насыг аварсан гэжээ.
АНУ-ын Эргийн хамгаалалтын алба хар тамхи тээвэрлэсэн байж магадгүй гэх онгоцнуудыг зогсоох эрхтэй. Яагаад Эргийн хамгаалалтын албыг ашиглан тэдгээр онгоцнуудыг зогсоон, дотор нь нэвтрэхгүй байгаа талаар Трампаас сэтгүүлч асуужээ. Үүнд тэр хариулахдаа “Учир нь бид 30 жилийн хугацаанд яг энэ арга барилыг баримталсан. Огт үр дүн байгаагүй. Тэд илүү хурдан завьтай. Энэ завинуудын зарим нь маш хурдан. Олон улсын хэмжээний чанартай завь ч боловч пуужингаас лав хурдан биш” хэмээсэн юм.
Эх сурвалж: TIME
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос Венесуэлд пуужин байрлуулах сургаар Трамп сандарч эхэллээ
Трамп дайн хийхээр шийджээ Нобелийн шагн�##� өгөөгүй учраас
Венесуэл бол битүү ой мод.Зөнөг өвгөн Вьетнамын дайныг давтах нь.Хнзээ ч ялахгүй
Хар тамхиндаа ч биш газрын баялагт нь шунаж байгаа . Ийм бизнесмен улс төрийг үймүүлж, улс орныг бужигнуулахаас цааш юу ч үгүй.
Чи мэднэ үү