Украинд илүү ээлтэй болж байсан Трамп Зеленскийг буулт хийхийг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайны асуудал дээр аль аль талд нь ээлтэй байгаа мэт мэдэгдэл гаргаж ирсэн. Сүүлийн үед тэрбээр ОХУ томоохон буулт хийхээс зайлсхийж байгаад тэвчээр алдан, Украинд илүү ээлтэй байгаа мэт үг хэллэг ашиглах болсон. Тухайлбал Трамп мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энхийн тохиролцоонд үрэхгүй бол Украинд Tomahawk пуужин илгээж болно гэсэн юм.
Вашингтон алсын тусгалтай Tomahawk пуужин Киевт илгээхээр авч үзэж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед явах болсон тул Зеленский өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан. Тэр Цагаан ордонд очиж, Трамптай уулзан Tomahawk болон бусад зэвсэг нийлүүлнэ гэх амлалт авах зорилготой байсан юм. Тус уулзалтын талаар мэдээлэлтэй хоёр хүн хэлснээр хэлэлцээ хэцүүхэн явагджээ. ОХУ-д газар нутгийнхаа томоохон хэсгийг хүлээлгэж өгөхийг Трамп Зеленскийд уриалсан байна. Тэрхүү уулзалтад Украины тал ихээхэн урам хугарч буцсан гэж хоёр эх сурвалж хэлжээ.
Трамп мөн Tomahawk пуужинг Украинд өгөхөөс татгалзаж, Киевт аюулгүй байдлын баталгаа өгөх тал дээр бодлогоширсон мэт зүйл хэлсэн аж. Хоёр эх сурвалжийн хэлснээр түүний тодорхойгүй үг хэллэг Украины төлөөлөгчдийг төөрөгдүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УКРАЙН БОЛ УГААСАА ОРОСЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ! БИЕ ДААСАН УЛС БОЛ ГЭЭД ӨГӨХӨӨР НАЦИСТ ДЭГЛЭМ ТОГТООЖ ӨӨРИЙН ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАН ХЯДАХ БОЛСОН ТУЛ ОДОО УКРАЙНААС ОРОС ГАЗАР НУТГАА АВАХ НЬ ЗӨВ!
битий шаа өмхий орос �######�ы зулбасага минь Орос �######�уудыг сураггүй байхад укриан улс бсын
ene nohor songuulchgui dain hiiseer ulsaa sohruullee z##luulbal deer bhoo
Хятад дайрв�##� монголруу чам мэт �######�ууд бууж өгөхнээ
ОХУ дайн зарлах асууд�##� дотроо хүчтэй яригдаж эхэллээ !! Цөмийн бөмбөгдөгч онгоцны тодорхой хэсгийг устгаж ОХУ даяар шатаруун нефтийн үйлдвэрүүд х�##�длагад өртөж байхад В.Путинг хэт зөөлөн байгааг шүүмжлээд эхэлсэн
Золбин өвгөн