Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский Трамптай хийсэн уулзалтаа амжилттай болсон хэмээв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.10.17/ уулзсан. Тус уулзалтын талаар мэдээлэлтэй эх сурвалжууд хэлэхдээ Украины төлөөлөл уулзалтаас сэтгэл дундуур явсан гэсэн юм. Учир нь Трамп Зеленскийд ОХУ-д газар нутгийнхаа томоохон хэсгийг өгч, буулт хийхийг уриалсан. Мөн Украины хүсэж буй Tomahawk пуужинг өгөхгүй хэмээсэн юм.

Тэгвэл Зеленский мэдэгдэл хийхдээ агаарын довтолгооноос хамгаалах шинэ системтэй болоход ахиц гарсан гэжээ. Түүний мэдэгдэл АНУ-ын агентлагууд эх сурвалж дурдан мэдээлснээс ялгаатай байв. Зеленский уулзалтыг эерэг үр дүнтэй байсан хэмээн дүгнэжээ.

Хэлэлцээний үр дүнд Украин нэмж 25 ширхэг Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авах болсон юм. Энэ нь ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалахад томоохон дэмжлэг болно гэж Зеленский хэлжээ. Украинаас АНУ-д суугаа Элчин сайд Ольга Стефанишина уулзалтыг илэн далангүй, утга учиртай өрнөсөн хэмээсэн юм. Тэрхүү уулзалтаар Украинд урт хугацааны, шударга энх тайван тогтоох ирээдүйн хүчин чармайлтын суурийг бат бөх тавьсан гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button