Д.Тогтохсүрэн гишүүнийг “казинодож” явааг мэдсэн үү, Г.Занданшатар дарга аа
Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцсон.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан айлчлалын бүрэлдэхүүн нэлээд өргөн цар хүрээтэй байж, Төрийн ордон үндсэндээ эзгүй байв. Төрийн ажил эзгүй мэт байсан энэ өдрүүдэд харин гадны оронд ажиллаж буй Д.Тогтохсүрэн нарын гишүүд казинод цагаа өнгөрүүлж байсан гэх шүүмжлэлт өнцөг гарч ирэв.
Сонирхолтой нь, айлчлалын багт багтсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн казинод буй зураг олон нийтэд дэлгэгдээд байна. Энэ талаараа тэрбээр тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уг казинод монголчууд нэлээд ордог бөгөөд Д.Тогтохсүрэнгээс гадна өөр гишүүд байсан гэх мэдээлэл ч байгаа юм.
Засгийн газраас төрийн өндөр тушаалд ажиллагсад гадны оронд казино тоглосон нь баримтаар нотлогдвол ажлаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ ” ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарын мөрийтэй тоглосон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн билээ.
Харин УИХ-ын гишүүдэд “БҮРЭН ЭРХ” гэх үгээр хаалт үүсч, уг хариуцлагын систем үйлчлэхгүй. Тиймээс ч нэр бүхий гишүүд гадагшаа явж мөрийтэй тоглодог байдалдаа цэг тавиагүй, казино дотор малгайгаа дараад өмсчихсөн л тоглож байдаг гэх яриа хөвөрсөөр байгаа юм. Бүр гишүүдийн хариуцлага, сахилга бат ярих дуртай УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагаж явсан гишүүд нь “муриад”, казинодсон гэхээр хаана ч хариуцлага яриад нэмэргүйг гэрчилнэ.
Энд манай спикер дагаж яваа гишүүнээ казинодохыг мэдсэн үү гэх асуултад хариулах шаардлагатай тулав. Эсвэл хил давсан л бол хамаагүй болчихдог юм уу. УИХ-ын гишүүд тэргүүтэй томчууд гадны оронд ажлаар оччихоод дэлгүүр хэсээд алга болчихдог, товлосон уулзалт сургалтуудад архи сэнгэнүүлсээр очдог гэх яриа хөшигний ард тасардаггүй.
Гэхдээ спикертэйгээ хамт гадны оронд оччихоод гишүүд нь казинод очиж байна гэдэг бол байж болохгүй үйлдэл билээ. Айлчлалын багийнхан энэ асуудалдаа тайлбар хийж, хариуцлага ярих биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 бүлгийн дарга элчин сайд нар байсан шударга үнэнээр бичих хэрэгтэй
Одоо тэгээд огцорно доо
Одоо тэгээд огцорно доо
АРХИ УУЖ ХҮҮХЭН ӨВӨРТӨЛЖ КАЗИНОДОХ НУДАРГА ЗӨРҮҮЛЭХ БАЙХ Л АСУУДАЛ ЯАХ ЮМ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЯРЬ ЯРЬ ЁСТОЙ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХА ХА ХА
Эд нар шин хуурөмч, худ�##�ч хүиүүс байдаг юмуу. Яах ч үгүй гөлийгөөд л өнгөрнө ш дээ. Занданшатар дарга бол багтай хүн
төсвийн ажилтан бид нар ц�##�ингаа арай ядан хүргэж байхад төрийн түшээдийн ц�##�ингаар казинодож чадах уу, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооц
hudlaaa how bazaj utasniihaa araas muu helj suuhaar ajilaa ger bvleel bodotsgoo