Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ирэх сараас хязгаарлагдмал хэмжээгээр зэвсэг экспортолно

Украин улс арваннэгдүгээр сараас эхлэн хязгаарлагдмал хэмжээгээр зэвсэг экспортолж эхлэхээр төлөвлөж байгаа гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Мягмар гарагт /2025.10.28/ Зеленский засгийн газрынхаа багтай уулзалт хийхдээ дроны үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийг тушаасан байна. Дотооддоо үйлдвэрлэсэн зэвсэг, сум нь армийн хэрэгцээний 50 хувийг хангадаг болгоход чиглэж ажиллана гэж Зеленский хэлжээ.

Энэ жил Украинд батлан хамгаалахын салбартаа төсөвлөдөг мөнгөө 7.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн. Ингэснээр тус улс зэвсэгт хүчиндээ зориулж 70.86 тэрбум ам.доллар энэ жил хэрэглэх юм. Украины батлан хамгаалахын зардлын зарим хэсгийг Их долоон орон зээл хэлбэрээр санхүүжүүлнэ. Энэ жил Украинд 28 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр хүлээн авсан байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зүйтэй
Зүйтэй

Сайн байна.

Холбоотой мэдээ

Back to top button