Энтертайнмент

BTS хамтлаг ирэх онд шинэ цомгоо гаргаж, аялан тоглолт хийнэ

Алдарт BTS хамтлаг зургаан жил завсарласны дараа ирэх онд шинэ цомгоо гаргаж, аялан тоглолт хийхээр болжээ.

BTS хамтлаг шинэ цомгоо “Hybe” компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд хамтлагийн анхны цомог ирэх оны гуравдугаар сарын сүүлээр сонсогчдод хүрнэ гэдгийг тус агентлагийн зүгээс мэдээлсэн.

Ийнхүү шинэ цомгоо гаргасныхаа дараа BTS хамтлаг бүрэн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд нийт 65 тоглолт толилуулахаас 30 гаруйг нь Хойд Америкт зохион байгуулах аж.

2020 оны 11 дүгээр сарын сүүлээр гаргасан хамгийн сүүлийн бүрэн хэмжээний цомог болох “BE” нь “Billboard 200” чартыг тэргүүлж байсан бол цахим тоглолт нь үзэгчдийн тоогоор Гиннесийн дээд амжилт тогтоож, 100 гаруй орны 765 мянган үзэгчийг татсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button