НИЙГЭМНийгэм мэдээ
ОБЕГ: Дөрвөн иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтаас гаргасан
Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт дөрвөн иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гарган ажиллажээ. Өнгөрсөн долоо хоногт /2025.10.27-11.02/ нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 73 нь объектын гал түймэр, 7 нь ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн аж. Түүнчлэн газар хөдлөлт, биологийн гаралтай аюулт үзэгдлийн дуудлага тус бүр нэг ирсэн байна. Харин хүний үйл ажиллагаатай холбоотой дөрвөн ослын дуудлага бүртгэгджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.