Лавров Путиний дургүйг хүргэсэн үү
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ерөнхийлөгч Владимир Путиний дургүйцлийг хүргэсэн гэх мэдээллийг Кремль үгүйсгэжээ. Лавровын дипломат ажиллагааны улмаас Трамп, Путин хоёрын уулзалт цуцлагдсан гэж хүмүүс таамаглаж байгаа юм. Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Эдгээр мэдээлэлд үнэн зүйл алга. Лавров гадаад хэргийн сайдаар ажилласаар байгаа” гэжээ.
“Financial Times” мэдээлснээр Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хэцүүхэн дуудлага хийсний дараа Трамп, Путин хоёрын уулзалт цуцлагдсан байна. АНУ-ын албан тушаалтнууд Лавровын бодлоо өөрчлөхгүй бат зогсож буй байдалд гайхширсан гэж “Financial Times” мэдээлсэн юм.
Хоёр төрийн тэргүүний уулзалт цуцлагдсанаас хойш ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Лавров л харагдаагүй байна. Коммерсант агентлаг мэдээлэхдээ Лавров тус уулзалтад оролцоогүй нь зориудын явдал байсан гэжээ. Мөн Лавров Их 20-ын уулзалтад ОХУ-ыг төлөөлөхгүй болсон байна. Сүүлийн жилүүдэд “ASEAN”-ийн уулзалтад Лавров ОХУ-ын төлөөллийг тэргүүлж ирсэн. Тэгвэл энэ жилийн уулзалтад Шадар сайд Алексей Оверчук төлөөлж оролцсон байна. Незыгар нэртэй Телеграм суваг нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ Лавров Рубиотой дуудлага хийсний дараа Путин түүнтэй ноцтой яриа хийсэн гэжээ.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лавровыг ЛАВРЫН НАВЧ болгох биз.