Гадаад мэдээДЭЛХИЙ

ЕХ ОХУ-ын иргэдэд олон удаа нэвтрэх виз олгохоо зогсоов

Европын холбоо ОХУ-ын иргэдэд олон удаа нэвтрэх виз олгохоо зогсоож буйгаа мэдэгджээ. Энэ нь Украины дайнтай холбогдуулан Москвад дарамт шахалт үзүүлэх гэсэн өөр нэгэн алхам болов. Европын комисс мэдэгдэл хийхдээ “Одоогоос эхэлж ОХУ-ын иргэд хэд хэдэн удаа нэвтрэх виз авах боломжгүй болно. Орос иргэд Европын холбоо руу нэвтрэх болгондоо шинэ виз авах шаардлагатай болно гэсэн үг” гэжээ.

Аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд визний хүсэлт гаргагчдыг нягт нямба, тогтмол шалгах зорилгоор Европын холбоо тус шийдвэрийг гаргасан байна. Европын комиссын дэд ерөнхийлөгч Хенна Вирккунен хэлэхдээ тус алхам нь ОХУ-ын хорлон сүйтгэх ажиллагаа, ташаа мэдээлэл, дроны довтолгоог хязгаарлах зорилготой гэсэн юм. Энэ арга хэмжээ нь Владимир Путинтэй ямар ч холбоогүй энгийн иргэдийг шийтгэж буй явдал болон гэж зарим хүмүүс шүүмжилсэн байна.

2022 онд Украины бүрэн хэмжээний дайн эхэлсний дараа Европын холбоо Оросын иргэдийн виз авах хүсэлтийг илүү нягт шалгадаг болсон билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OROS HULMASUUDIIG BUU ORUUL . UMHII UNERTEED BNA

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

Mongol bas adil hulmasnuudiig viztai bolgo

Холбоотой мэдээ

Back to top button