Баруун бүсийн хэмжээнд он гарсаар 411 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл ослын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.9 хувиар буурсан үзүүлэлттэй аж.
Бүртгэгдсэн 411 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 297 хүний амь нас, 19.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Түүнчлэн амшгаас хамгаалах мэдлэг олгох ангиллын сургалтыг 307 удаа 15.691 хүнийг хамруулан зохион байгуулсан байна. Улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар техник, технологи, хувцас хэрэглэлийн хангалтыг тогтмол нэмэгдүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байгааг мөн энэ үеэр танилцууллаа.
Түүнчлэн "улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар техник, технологи, хувцас хэрэглэлийн хангалтыг тогтмол нэмэгдүүлж байгаа" гэлээ. Мөн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байгаа ажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.