СпортСПОРТ

"SG Apes" багийн импорт тоглогч Томас Робинсон гэмтэл авч нутаг буцлаа

Энэ улиралд "Үндэсний дээд лиг"-т аврага авах зорилготой багуудын нэг бол SG Apes. Тэгвэл тус багийн гол тоглогчдын нэг болох Томас Робинсоны улирал дууссан байх магадлал өндөр байна. Тэрбээр тоглолтын явцад хүнд гэмтэл авсан бөгөөд АНУ руу буцан эмчлүүлэхээр болжээ.

Энэ тухай багийн эзэн О.Мөнхжин “Урьдчилсан байдлаар MCL дунд чөмөг рүү холбогдсон тал тасарсан. 4-р зэргийн урагдал буюу хагалгааны заалттай. Энэ улирлыг өнжиж болзошгүй боллоо" гэсэн юм.

ACL, MCL шөрмөсний бэртэл нь хүнд бэртлүүдийн нэг бөгөөд эдгэрэхэд олон сар шаардагддаг байна. Тиймээс Томас Робинсоны энэ улирал дууссан байж болзошгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button