Нийгэм мэдээ

Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид амжилттай холбож тус сум цахилгаан эрчим хүчний байнгын тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй боллоо.

Ингэснээр тус бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанар, тав тухтай орчин сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргээр улс оронд нийгэм, эдийн засгийн тодорхой үр өгөөжийг авчирна.

Мөн тус сум найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчтэй болсоноор Монгол улс өргөн уудам газар нутгаа бүрэн хамарсан цахилгаан эрчим хүчний сүлжээтэй болж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАЯР ХҮРГЭЕЭЭ МАНАЙ СУМЫХАН АРАЙ ДЭНДҮҮ БАЙЛАА ЛААНЫ ГЭРЭЛД АМЬДРААД МАШ ГЭЦҮҮ БАЙСАН ЦАХИЛГААН ИРСНЭЭР ХҮҮХЭД БАГАЧУУЛЫН БАЯРЛАЖ ХӨӨРСӨН ЧИМЭЭ СУМААР ДҮҮРЭН ЦУУРИАТАЖ ЭР ЭМ ХӨГШИН ХӨВӨӨГҮЙ БАЯР ХӨӨРДӨӨ УМБАН ШУМБАН СУМААРАА БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА.ЦАХИЛГААНААР ХАНГАГДАНА ГЭДЭГ ҮНЭН ГОЁ ЮМАА ЦААНААСАА Л НЭГ БАЯР ТӨРӨӨД БАЙХ ЮМ.ХАРИН НЭГ ГОЁ ЮМ НЬ ЖИРЭМСЛЭЛТ ӨНДӨР БАЙГАА МАНАЙ СУМАНД ЯАГАА Ч ҮГҮЙ ЛААГАА ҮЛЭЭЧЭЭД НОЙР ХҮРЭХГҮЙ ӨӨР ЯАХЫН ЭНЭ ИХ ГОЁ ШҮҮ МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛГЭЭ.

Зочин
Зочин

toggui bsan geh

Холбоотой мэдээ

Back to top button