Нийгмийн

Дэлхийн аварга болсон сурагчийг 15 сая төгрөгөөр урамшууллаа

Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн Есөнбулаг сумын хоёрдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Р.Ууганбаярыг 15 сая төгрөгөөр урамшууллаа. Энэ урамшууллыг Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд олгож буй ажээ.

Олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн, дрон болон робот кодчиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчид, тэдний мэдлэг чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарт “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд урамшуулал олгосон байна. Дэлхийн аварга болсон сурагч болон тэднийг бэлтгэсэн багшид 15 сая төгрөг, харин дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн болон бүс, улсын тэмцээнд оролцсон сурагчдад 10 сая төгрөгийн урамшуулал олгожээ.  

Мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, “Ирээдүйн инженер, технологичдыг бэлтгэх суурь тавигдан “Дэлхийн боловсролыг Алтай”-гаас зорилт бодитоор хэрэгжиж байна, та бүхэндээ баяр хүргэж их амжилтыг хүсье” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочиндотроо
зочиндотроо

сайн байна дэмжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button