Гэмт хэрэг

Фэйсбүүкээр хусдаг сугалаа, үнэт чулууны хонжвор нэрээр иргэдийг залилах нь ихэсчээ

Сүүлийн үед цахим орчин, тэр дундаа фэйсбүүк платформд хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа гэх нэрийдлээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр цахимаар сугалаанд оролцож залилуулсан талаарх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх дуудлага, мэдээллээр иргэд фэйсбүүк сүлжээнд нийтлэгдсэн хусдаг сугалаа, үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтыг үзэж, сугалаанд оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсжээ.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнх тохиолдолд залилангийн шинжтэй байдаг тул иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс татгалзах, уг төрлийн шууд дамжуулалт хийж буй цахим хаягийг хаах, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилагчдаас хамгаалахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
haha
haha

baigaliin huuliaaraa maanaguud ni amllluulaad l baina daa haha.iim suglaand az uzej baigaa humees ho bai ter bol turulhiin maanag gar gesen ug.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button