Нийгэм мэдээ

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ

Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ. Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн урьдчилсан захиалга авч бусдад нийт 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж залилсан болохыг тогтоогоод байна.

Иймд иргэд Та бүхэн орон сууц захиалгаар худалдан авах нь ашиглалтад орсон байр худалдан авахаас хавьгүй их эрсдэл дагуулдаг гэдгийг анхаарч, барилга барьж буй компаний найдвартай байдлыг шалгаж, дараах зүйлсийг заавал нягтлаарай.

Үүнд: Улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, өмнө нь ямар төслүүд амжилттай хэрэгжүүлж, хугацаандаа ашиглалтад оруулсан болох, шүүхийн өр төлбөртэй эсэх, барилгын зөвшөөрөл баримт бичгүүд бүрэн эсэхийг нягталж шалгасны үндсэн гэрээ байгуулж, энэ чиглэлийн мэргэшсэн иргэн, хуулийн этгээдэд хандаж, эрсдэлээс сэргийлээрэй.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЕЭ ХӨӨРХИЙ ХЭЦҮҮШТЭЭ ӨӨРӨӨСӨӨ ХҮРТЭЛ ХАРАМЛАЖ САЛТААДСАН МӨНГӨӨ НЭГ МУУ ЛУЙВАРЧИНД АЛДАНАА ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭРИЙН АЙМШИГ ШҮҮ.ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧИН ИДДАГУУДЫГ ШУУД ХОРООЁО ТЭГЭХГҮЙ БОЛ ЗАМАА АЛДЛАА ЭНЭ ЛУЙВАР

Зочин
Зочин

Ямар ямар үзүүлэлтүүдийг хаанаас яаж шалгах боломж байдаг талаар бас мэдээллийг нь хамт оруулчиж байвал жинхэнэ хэрэгтэй мэдээ болох нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button