Спорт

Аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөм допингийн төрлийн бодис илэрчээ

2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас албан ёсоор мэдээллээ. 

Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, алслагдсан дүүргүүдийн захиргаа болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулсан байна.

Сорьцуудыг 2025 оны зургаадугаар сарын 6-ны, долоодугаар сарын 13-ны болон наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany)-д хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан аж.

Тиймээс тэмцээний үеэр допингийн дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчдын тухайн тэмцээнд олгогдсон аймгийн цол, медаль, шагналыг хүчингүй болгох ажиллагааг аймгийн баяр наадам зохион байгуулах комисс руу хүргүүлсэн гэв. 

Допинг илэрсэн бөхчүүд, 

  • Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, аймгийн арслан Дашийн Төрбаяр 
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн начин Цэрэннадмидын Болдбаатар
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин Оюунцэцэгийн Амгаланбямба
  • Дорноговь аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн заан Сүхбаатарын Цогтсүмбэр
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Начин Болдбаатарын Сундуйжадамба
  • Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Энхболдын Чойням
  • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн заан Эрдэнэбатын Гантөмөр
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Энхбатын Мөнхтөр
  • Хөвсгөл аймгийн Гал сумын харьяат, Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нойлын ногоон тэг

mongol
mongol

garcvhgiin aldaagaa zasaach eee

Зочин
Зочин

Дээр дооргүй живсэн юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button