Нийгэм мэдээ

Охиноо онц хэрцгийгээр алдсан С.Шаарийбуу Малайз улс руу 20 дахь жилдээ шүүх хуралд явж байна

20 жилийн өмнө Малайзын нутаг дэвсгэр дээр онц ноцтой байдлаар бусдын гарт амиа алдсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийн ээлжит шүүх хурал уг улсад болох гэж буй. Улмаар түүний аав С.Шаарийбуу 20 дахь жилдээ шүүх хуралд оролцохоор явлаа.

Тэрбээр цахим хуудастаа "Малайзын төр, засаг надтай давж заалдсан ээлжит шүүх хуралд оролцохоор явлаа. Надад сэтгэлийн дэм хүргэсэн монгол ахан дүүстээ баярлалаа" хэмээсэн байна

Тодруулбал түүний охин Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр этгээд буудан хөнөөж, цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашиглан цогцсыг нь дэлбэлсэн байдаг. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-ны өдөр Малайз улсад болох юм байна.

Эргэн сануулахад, Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг. Харин өнгөрөгч 2022.12.16-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг тушаасан Малайзын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэгвэл Малайзын анхан шатны шүүхийн тус шийдвэрийг Багинда нар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан юм.

Ярилцлагыг дараах линкээс унших боломжтой

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Агуу Монгол аав.Санасан,зорисон бүх зүйл чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.

Зочин
Зочин

TOR ZASAG IRGENTEIGEE HAMT OCHOOCHEE ENE HURALD.

Зочин
Зочин

Агуулгаа зөв бичвэл сайнсан. Шаарийбуу охиноо онц хэрцгийгээр алсан мэт ойлгогпож байна

Холбоотой мэдээ

Back to top button