
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий “Мах Импэкс” ХК-тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, тус кампанийн нэр дээр барилдахаар боллоо. “Мах Импэкс” ХК 80 жилийн ойн босгон дээрээ үндэсний спортод хөрөнгө оруулалт хийлээ.
Энэ тухай тус кампани "Монгол Улсын үндэсний бөхийн нэр хүндийг өргөж, түмэн олондоо үлгэр дуурайлал болж яваа түүний цаашдын барилдаан бүрд нь өндөр амжилт, спортын их замналд нь тасралтгүй өсөлт дэвшилтийг хүсэн ерөөе. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтын зорилго, үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх олон талт ажлуудыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Зөв зөв