Б.Чагнаадорж: 2025 онд 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн

Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллажээ.
Уулзалтын эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч, борлуулалтын орлого, үр ашиг тогтвортой өссөн талаар Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж танилцуулан 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсорон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн компанийн түүхэн дээд амжилт тогтоолоо хэмээн онцлов.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК эдийн засгийн энэ хүнд цаг үед Засгийн газраас өгсөн экспортын орлого, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг даалгавруудыг маш сайн биелүүлсэн. Улс орныхоо эдийн засагт, төсвийн орлого бүрдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нийт хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе хэмээгээд байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд шударга, тэгш хүртээх, ирээдүй хойч үеийн эдийн засгийн баталгааг хангахад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ямар түвшинд ажиллаж байгаа талаар тодрууллаа.

ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой.

“Тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт” ажиллах үеэрээ ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлсэн.

Ерөнхий сайд энэ үеэрээ “Валютын нөөц нэмэгдүүлэх даалгаврыг давуулан биелүүлж, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөц нэмэгдүүлэх үүрэг өгч байна. Мөн үйлдвэрийн концесс тойрсон маргаан Улсын дээд шүүхээр эцэслэгдэж, гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн учраас ажил урагшлуулахад ямар ч гацаа саад байх ёсгүй.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.