ЭДИЙН ЗАСАГ

Даатгалын хураамжийн орлого 2025 онд 74 тэрбумаар өсөж, 584.6 тэрбум төгрөгт хүрчээ

2025 онд даатгалын хураамжийн орлого 584.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 74.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн даатгалын нөхөн төлбөрт 193.7 тэрбум  төгрөг олгосон нь өмнөх оноос 33.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Даатгалын хураамжийн орлогын 88.2 хувийг сайн дурын даатгал, 10.3 хувийг албан журмын даатгал, 1.5 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 72.9 хувийг сайн  дурын даатгал, 24.7 хувийг албан журмын даатгал, 2.4 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж буй юм.

Даатгалын хураамжийн орлого 2025 оны 4 дүгээр улиралд 122.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн  үеэс 12.1 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 94.5 тэрбум төгрөгөөр буурчээ.

Даатгалын нөхөн төлбөрт 2025 оны 4-р улиралд 46.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 792.4 сая төгрөгөөр, өмнөх улирлаас 12.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Даатгалын хураамжийн орлого 2025 онд өмнөх оноос 74 тэрбум төгрөгөөр өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хураамжийн орлого 26.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн даатгалын хурамжжийн орлого 17.7 тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 4.7 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button