Улаанбурхан өвчний найман тохиолдол батлагдаж нийт өвчлөл 14,435 боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр шинээр найман өвчлөл бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 14,435 боллоо. Тус найман тохиолдлын долоо нь нийслэлд нэг нь орон нутагт бүртгэгджээ.
Улаанбурхан өвчний дэгдэлт 379 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нас баралт 15 байгаа юм. Түүнчлэн 43 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 24 нь нийслэлд бол 19 нь орон нутагт эмчлүүлж байгаа аж.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хүнд 6, дунд 34, хөнгөн 3 байгаа бол гэрийн нөхцөлд хяналтад 6 иргэн байна. Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг зөвлөлөө.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.