Дөрөвхөн хоногт суррон, скүүтер, мопедтой холбоотой нийт 48 осол, гэмтэл бүртгэгджээ

2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Тухайлбал:
- 2022 онд – 50
- 2023 онд – 305
- 2024 онд – 532
- 2025 онд – 2,792 хүн гэмтэж, бэртжээ.
Эдгээр төрлийн тээврийн хэрэгсэл нь унадаг дугуйтай адилгүй, моторын хүчин чадалтай (скүүтер 60км/цаг хүртэл, суррон 120км/цаг хүртэл) гэдгийг тооцож, скүүтерийг 16 насанд хүрсэн, сурроныг 18 насанд хүрсэн хүн унахаар журамлаж, хэрэгжилтийг Тээврийн Цагдаагийн Албатай хамтран хянаж байгаа юм байна.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, насанд хүрээгүй хүүхдээ скүүтер, суррон унуулахгүй байхад анхаарахыг зөвлөв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдгээр балай юмыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Чадах чадахгүй гарууд унаж давхиад гэмгүй явган зорчигчийг гэмтээгээд байна. Бүрмөсөн хориглох хэрэгтэй!!!