НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдрөөс төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваарьт шилжлээ

Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтцийг нь оновчтой болгох шинэ тогтоол гаргасан. Энэ хүрээнд өнөөдрөөс /2026.04.20/ эхлэн дараах шийдвэрээр таван гол өөрчлөлт орж байна. Тодруулбал, төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр нь зайнаас буюу цахимаар ажиллах боломжтой боллоо.

Мөн ажлын цагийг уян хатан болгож, байгууллагууд дотоод журмаараа 07:00-08:30 цагийн хооронд ажлаа эхэлж, 16:00-17:30 цагийн хооронд тарахаар зохицуулав. Амралтын өдрүүдээр буюу Бямба, Ням гаригт ажиллуулахыг бүрэн зогсоолоо.

Мөн албан хаагчдыг явцын тайлан, мэдээ бичих шаардлагаас чөлөөлж, цаашлаад төрийн байгууллагууд дахь 3,000 сул орон тоонд шинээр хүн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр эрчим хүч, шатахуун хэмнэхээс гадна төрийн албан хаагчдын зохиомол ачааллыг багасгаж, ажлын чанар, бүтээмжийг сайжруулна гэж үзжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орон тоог 30% цомхотгох хэрэгтэй!!! Цүнх баригч нарыг татвар төлөгч бид хий дэмий тэжээмээргүй байна!!!

Зочин
Зочин

Хийх ажилгүй бол орон тоогоо цомхотго. Ажлыг хийдүүлдэг, ажил нь бага гэдгээ батлаж бна

Хөрш жаал
Хөрш жаал

Байгууллагууд цахимаар ажиллахдаа өөр өөр өдрүүдииг сонгож сөөлжиж ажиллавал замын түгжрэл буурна..

Арман
Арман

ПЭЗДАА ЮМАА

Зочин
Зочин

Бүгд 8- 30 ажилдаа ирээд 4 цаг тарах байхдаа .

Back to top button