НИЙГЭМНийгэм мэдээ
Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа
2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь гарсан байна. Тиймээс шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хуваариа авах боломжтой.
Мөн QR кодтой бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх болон шаардлагатай бусад баримт бичгээ хэвлэн бэлтгэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. Энэ жилийн Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-нд улс даяар зохион байгуулагдах бөгөөд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ.
Х.ХУЛАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.