Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ
Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа. Прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах хүсэлтийг энэ даваа гарагт шүүхэд хүргүүлжээ.
Шүүхээс Т.Даваадалайгийн хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл арилаагүй гэж үзсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зургаадугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунган шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа юм.
Эргэн сануулахад, Т.Даваадалайг дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50% эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Цагалбарын хувьд, дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар тавдугаар сарын 22-ны өдөр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.