ЭДИЙН ЗАСАГ

Монголд гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд 30.1 мянга болж 43.5 хувиар өсжээ

Манай улсад 2026 оны 2 дугаар улирлын байдлаар гадаадын 112 улсын 30.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 9.1 мянга буюу өмнөх оны мөн үеэс 43.5 хувиар, өмнөх улирлаас 18.3 мянгаар нэмэгджээ.

Он гарснаас хойш Монголд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 94 хүн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 131 хүнээр, өмнөх улирлаас 2 хүнээр тус тус буурсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 27.9 мянга нь эрэгтэй, 2.2 мянга нь эмэгтэй бөгөөд 35-39 насныхан хамгийн их буюу 5.3 мянга байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button