Нийгэм мэдээ

Онцгой байдлын алба хаагчид “Эрүүл Монгол хүн" хөдөлгөөнд нэгдлээ

Монгол хүний эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд алба хаагчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл зан үйл, зөв дадал, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг алба хаагчид өөрсдөө хийхээс гадна бүх нийтэд уриалан өглөөний дасгалыг эхлүүллээ.

Тодруулбал, өнөөдрийн 07:20-08:00 цагийн хооронд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл хүрээний Онцгой байдлын анги, салбарын нийт 300 алба хаагч Сүхбаатарын талбайд бүх нийтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд уриалсан өглөөний дасгалыг хийсэн юм. Өглөөний дасгалд Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн хүүхдүүд болон сурагчид идэвхтэй хамрагджээ.

Алба хаагчдын хувьд дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг аврагч, гал сөнөөгчдийн энгийн дасгал хөдөлгөөн хийдэггүй алба хаагчтай харьцуулахад гэмтэл авах эрсдэл 25-30% бага, стрессийн түвшин 20-40% доогуур, мөн үе мөч, нурууны гэмтлийн тохиолдол 15-25% бага байдгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг аж.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд эрүүл мэнд, бие бялдрыг чадавхжуулах зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлж хэвшээд байна. Өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 29,30-ны өдрүүдэд 07:20-08:00 цагийн хооронд хийх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Humuusiig albadahaa hezee bolino doo.

Холбоотой мэдээ

Back to top button