Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобелийн энх тайвны шагналт Мариа Венесуэльд буцаж ирлээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо тус улсад нуугдан үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэрбээр өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийхээ дараа Венесуэлиэс жижиг хөлгөөр зугтаж, шагналаа гардан авсан юм. Мариа ням гарагт /2026.10.25/ Х дээр “Би энд, та бүхэнтэй хамт байна” гэж бичиж Венесуэльд буцаж ирсэн гэдгээ мэдэгджээ.

Мариагийн ойрын холбоотон Эдмундо Гонзалес түүнийг Венесуэльд буцаж ирсэн гэдгийг баталж мэдэгдсэн байна. Гадаад руу дүрвэсэн Эдмундо “Венесуэльчүүд ээ, манай удирдагч эрхэм Мариа Корина маань Венесуэлийн газар шороон дээр ирснийг дуулгахад таатай байна” гэж бичжээ. Тэрбээр удахгүй Венесуэль руу буцна гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Мариаг Венесуэльд буцаж ирэхийг эсэргүүцэж байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Вашингтон нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлсан. Үүний дараа АНУ ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригестэй ашигтай харилцаа үүсгэсэн юм. Мариа буцаж ирснээр энэхүү ашигтай харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй гэж Трампын захиргаа үзэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ