Нийгмийн

Ардчилсан намын удирдлагууд Булган аймагт ажиллаж байна

Ардчилсан намын Үзэл баримтлалыг  таниулах сургалт, сурталчилгааны  үндэсний III аян Булган аймагт үргэлжилж байна.  Аяны хүрээнд Үзэл баримтлалаа сурталчлан, таниулах сургалт зохион байгуулж, Ардчилсан намын удирдлагууд орон нутгийн иргэдтэй уулзаж, санал солилцжээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Эрх баригчид нийт 30 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг орон даяар зохион байгуулсан байна. Ардчилсан намыг хагалан, бутаргах зорилготой хүмүүс олон бий. Гэхдээ бид үүнийг даван туулах ёстой. Даван туулах үүрэг хүлээсэн. БНСУ-д ойролцоогоор 50 гаруй  мянган Монгол иргэн ажиллаж байна. Энэ тоо 2012-2016 онд  29 мянга хүртлээ буурч байсан юм шүү. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд эх орондоо буцаж байсан. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчдын бодлогын алдаа, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжээс болж мянга, мянгаараа гадагшаа явж байна. Хүн ажил, амьдралаа бодох нь аргагүй шүү дээ. Монголд ажиллах хүчний хөдөлмөрийн үнэлэмж хэд дахин буурсан” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button