НИЙГЭМ
ФОТО: Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа.
Тэрээр энэ сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан юм. Төрийн ордны хоёр давхрын гонхноос унасан байдалтайгаар амиа алдсан байсан бөгөөд Ардчилсан намын зүгээс гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.