УЛС ТӨРХУУЛЬ

“Жилийн өмнө шалгуулахаар өгсөн 23 том хэрэг 40 болж задарч, 20 хэрэг шүүхэд шилжжээ”

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар Улсын ерөнхий прокурортой уулзаад гарч ирлээ. Жилийн өмнө шалгуулахаар өгч байсан 23 томоохон хэргүүдийн шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаарх мэдээлэл авсан талаараа мэдээллэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Бид Авлига албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлэ гэдэг албан бичиг өгч байсан. Өнөөдөр энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэ 23 хэрэг 43 хэрэг болж задарсан байна. Эдгээр 40 хэргээс 14 хэрэг шүүхэд шилжиж шийдвэрлэгдээд байна. Тавантолгойн бүлэг орд газраас нүүрс алдагдсан хэрэг шинжээчийн дүгнэлтээ хүлээгээд байж байна.

ШИНЭ-намын дарга Ж.Батзандан: “Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар ял тулгаж, гурван шатны шүүхээс ял өгсөн.  Өнөөдөр Төв аймгийн шүүх тавдугаар сарын 20-нд шүүх хурлаа зарласан. Тэднийг хилсээр хэлмэгдүүлсэн нөхдөд холбогдох шүүх хурал болно. Ц.Элбэгдорж өнөөдөр хөл хорионоос гарсан учир АТГ-түүнээс мэдээлэл авч эхэлжээ. 40 хэргийн 20 гаруй хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн байна. “Шинжиан Шинфа” компани Төрийн банкнаас 20 тэрбум авсан нь тогтоогдож, хохиролгүй болгон буцааж хийж байгаа юм билээ” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын хууль хяналтын байгууллага хараат бус ажиллах ёстой. 60 тэрбумын асуудал шийдэгдээгүй байхад дахиад 100 саяын асуудал гарч ирлээ. Үүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа оролдлого гэж харж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. ОЮУНЭРДЭНЭЭ 60 ТЭРБУМ ХЭРЭГ ЮМ БОЛ ҮР ШИМИЙГ НЬ ЧИ ХҮРТСЭН ЮМ БИШ ҮҮ . ӨӨР НАМЫН ХҮН ШИГ ХАЧИН НӨХӨР ВЭ ХҮН МУУТАЙ

  2. УДААН БНА СОЛОНГОСД БОЛ АЛЬ ХЭДИЙН БАЙХ ЁСТОЙ ХУУЛЬ НЬ ҮЙЛЧИЛЦЭН БАЙГАА СОДНОМ ЧИМГЭЭ НАРЫГ ЯРГАЛАХАА ЗОГСОО

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button