Нийгмийн

Э.Бат-Үүл: Хавтаст хэргийн материалыг эвлүүлж, үнэнийг гуйвуулсан байна

Өнөөдөр /2020.05.13/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцсон юм.

Анхан шатны шүүхээс хотын дарга асан Э.Бат-Үүлийн шүүх хурлыг зургадугаар сарын 8 хүртэл хойшлууллаа.

Энэ тухай Э.Бат-Үүл:

Нэг шүүгдэгчийн өмгөөлөгч нь байхгүй гэдэг шалтгаанаар шүүх хурлыг зургадугаар сарын 8 хүртэл хойшлууллаа. Учир нь нэг шүүгдэгч маань өмгөөлүүлэх эрхээ эдлэх хүсэлтийг тавьсан байгаа. Хэдий тийм ч би шүүх хурлыг үргэлжлүүлэх хүсэлтийг тавьсан. Мөн хавтаст хэрэгт байгаа материалуудыг энд тэндээс олж аваад үнэнийг гуйвуулсан эвлүүлгүүдийг хийсэн байсан. “Аав хүү хоёрын балаг” гэх мэт зүйлсийг хэвлэлээр гуйвуулсан. Үүнийг би МАН-ын төлбөртэй нийтлэл гэж ойлгож байгаа. Би сая шүүхэд хүсэлт тавьсан. Бид шүүхийн журмын хүрээнд хэвлэлээр өөр зүйл ярих эрхгүй. Зөвхөн шүүх дээр хэлэх эрхтэй. Иймд иймэрхүү гүтгэлэгт тайлбар, хариулт хэлж чадахгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бид
Бид
2020-05-13 13:02

Энэ нөхрийн БААТАРыг хурааж онцгой байдлын Хурандаа нарт өгмөөр юм эсвэл Нямхүү эмч ч энэнээс хувь илүү Баатарлаг хүн дээ!!!

Зочин БМ
Зочин БМ
2020-05-13 13:24

ХЭВЛЭЛЭЭР ЭЛДЭВ БАЛАЙ ЮМ ЧАЛЧИЖ ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГО ХИЙГЭЭД БАЙГАА ЭНЭ ХУЛГАЙЧЫГ БАРЬЖ ХОРИОЧ

Зочин
Зочин
2020-05-13 13:28

Өгөр өвгөн �######�. Хууль шүүхийг бүү доромжил. Найз Элбэгийнхээ бий болгосон хонгилоороо ор до.

Зочин
Зочин
2020-05-13 15:14

Бат-Үүлээ зоригтой тэмцээрэй. Ардчиллын ганц туг болж үлдсэн шүү, чи.

Холбоотой мэдээ

Back to top button