НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хятад цементний үнэ ХОЁР ДАХИН нэмэгдсэн ч нүдний гэм болов

Бид цементийн хомсдол үүсэж, үнэ нь хаданд гарч” буй гэх мэдээллийн дагуу нөхцөл байдлыг сурвалжлахаар “44 барилгын материалын зах”-ыг зорилоо.

-1 ТОНН ХЯТАД ЦЕМЕНТ 300 МЯНГАН ТӨГРӨГ -

Тэнд 14:25 цагт очиход цемент зардаг цэгүүд бүгд цоожтой, хоосон байв.  Цагаан манан татсан, пургисан цементэн дунд “нэгийг, хоёрыг” хэмээн орилох дуунаар яваад очтол нэг чингэлэгт цемент хурааж байлаа. Тэднээс цементийн үнэ хэдтэй байгааг асуухад “Нэг тонн хятад цемент 300 мянган төгрөг” гэв. Тэгэхээр нэг шуудай буюу 50 кг цемент 15 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг.

Сар гаруйн өмнө 1 тонн монгол цемент 140-160 мянган төгрөг байсан бол өнөөдөр хятад цемент 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь энэ. Худалдаачид “Цементийн үнэ өсөөд нэг сар болж байна. МАК, Монцемент компаниуд зах зээлээ хангаж чадахгүй, үйлвэрлэл нь зогссоны улмаас эрэлт маш нэмэгдсэн. Иймд урд хөршөөс гаалийн өндөр татвар төлж цемент оруулж ирж байна” гэв.

Цааш явтал нэгэн залуу цемент авах уу гэсээр наашаа алхав. Түүнээс яагаад ачаалал бага байгааг тодруулахад “Өглөө ачаа буухтай зэрэгцэн барилгын том машинууд их хэмжээгээр авдаг. Үлдсэн хэдэн тонныг нь хувь хүмүүс аваад, өдөр 14.00 цаг гэхэд бараг бүх цемент зарагдаж дуусдаг. Өнөөдөр бороотой байсан тул нэг тонн цемент үлдчихсэн байгаа нь энэ” гэлээ.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД: БИД ҮНЭЭ НЭМЭЭГҮЙ

Цемент үйлдвэрлэгч дотоодын “МАК” Евро цемент, "Монцемент” компаниудтай холбогдож үйлвэрлэлээ зогсоосон шалтгааныг тодрууллаа.

“МАК” Евро цемент компани “Манай үйлдвэр тавдугаар сарын 11-14-ний хооронд тав хоног цахилгааны хязгаарлалтад орсон. Одоо үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Өдөрт 3 мянган тонн цемент үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй. Задгайгаар нэг тонныг нь 148.500, савласныг нь 155.600 төгрөгөөр борлуулж байгаа” гэв.

Харин “Монцемент” компанийн зүгээс “Нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон учир нийслэл дэх үйлдвэр нь тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 1 хүртэлх хугацаанд нийлүүлэлтээ зогсоох шаардлагатай болсон” гэлээ.

Эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед үндэсний үйлдвэрлэгчид томоохон барилгын компаниудад тогтвортой үнээр борлуулж, жижиглэнгээр авах хүсэлтэй иргэдэд цемент нүдний гэм болжээ. Тиймээс нэг дахин үнэтэй хятад цемент худалдаж авахаас өөр сонголт иргэдэд үлдсэнгүй. Санхүүгийн хямрал улам туйлдуулах тухай мэргэжилтнүүд онцолж буй. Харьяа яамнаас энэ тал дээр эртхэн анхаарч, дөмөгхөн арга хэмжээ авахгүй бол цементийн үнэ тэнгэрт хадаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг улам туйлдуулах нь.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 22, 2020 11:10

ДОТООДОО ЦЕМЕНТЭЭР ХАНГАХГҮЙ ЗОХИОМОЛ ХОМСТОЛ ҮҮСГЭЭД ҮНЭЭ НЭМЭХ БОДЛОГЫГ САНААТАЙ ЗОХИОЖ БАЙНА ХЯТАД ЦЕМЕНТИЙН ТАТВАРЫГ ДОТООД ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАМГААЛАХ НЭРЭЭР МОНОФОЛУУДЫГ ДЭМЖИЖ ТАТВАР НЭМСЭН БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД ТАТВАРАА БУУЛГА ЯДАРСАН АРД ХЭЦ

Зочин
Зочин
5 сар 22, 2020 14:04

гялс татвараа буулгачихаач

Hab
Hab
5 сар 22, 2020 20:22

Nuguu hurelsuh Garamjaw awgaid yum helj chadahgui bolson uu? Bas MAK-d

Зочин
Зочин
5 сар 23, 2020 07:59
Reply to  Hab

Тэгсэн байна лээ хө. Сумтайг намаасаа хөөж, харамсав-д тойрог өгөөгүй гээд цементээ өгдөггүй ээ. Одоо татвараа тэглэх хэрэгтэй дээ үүнийг дагаад монголын мөнгө бас л гадагшаа урсана. Энэ МАН ер яасан л�##�ар вэ. Уур хүрч байнааааа

Үнэн
Үнэн
5 сар 24, 2020 08:48

Эрдэнэтийн 49- хөн Хөтөлийн Цементийг үйлдвэрийг луйвардаж аваад ингэж л улс орныг хохироож байгаа юм. Дарханы төмөрлөгийг аваад арматур байхгүй болсон. Улс орныг хохирооно гэдэг чинь энэ. Улс төрчид хохирогч байхгүй хэрэг гэдэг Гэтэл...

Зочинзочин
Зочинзочин
5 сар 25, 2020 11:30

Хогжлийн банк, ТОР засгаас дэмжлэг огоод ч нэмэргуй юм даа. Зээлээ эргуулэн тат.

Cialis
Cialis
11 сар 2, 2021 19:19

Amoxicillin Dosage Chart

viagra young men
viagra young men
11 сар 5, 2021 23:43

Acquistare Priligy

Lasix
Lasix
11 сар 6, 2021 14:57

Viagra 24 Horas Espana

buying cheap propecia
buying cheap propecia
11 сар 8, 2021 10:48

Keflex To Treat Spondylitis

viagra tune
viagra tune
11 сар 9, 2021 11:53

taking 2 20 mg cialis

priligy seratonin
priligy seratonin
11 сар 14, 2021 11:04

Compra Segura Viagra

Prednisone
Prednisone
11 сар 15, 2021 21:41

Cialis Generico Opiniones

how long does gabapentin last
how long does gabapentin last
12 сар 5, 2021 05:07

Prix Reel Viagra

hydroxychloroquine sulfate
hydroxychloroquine sulfate
12 сар 7, 2021 12:54

Kamagra En Hipertension Pulmonar

buy cialis daily online
buy cialis daily online
12 сар 7, 2021 17:35

Cialis Drug 5 Mg Canada

Холбоотой мэдээ

Back to top button