СПОРТ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшжээ

Монголын үндэсний олимпийн хороог 2001 оноос хойш удирдсан Д.Загдсүрэн өнгөрсөн жилийн аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Улмаар түүний ажлыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцаж буй.

МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь олны анхаарлыг их татаж буй. Хэдийгээр коронавирусийн халдварын улмаар МҮОХ-ны сонгууль хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч нэр дэвшигчид түрүүчээсээ тодорч эхэлж байна.

Одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, улсын заан Н.Түвшинбаяр нэрээ дэвшүүлжээ. Түүнтэй МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг өрсөлдөх магадлал өндөр.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-12 19:38

Спортоо мэдэх Түвшээ аварга нь дээр д

Зочин
Зочин
2020-06-12 22:35

Tvwshinbayar awarga mvoh nii eronhiilogch bolson n deeree ydaj l yamirchin hvnii zowlong jargal iig n sain medne shv de

Зочин
Зочин
2020-06-13 10:37

Энэний эзэн тэнэг бөх улсын ерөнхийлөгч болж байхад энэ яагаад болохгүй гэж.

Шудрага
Шудрага
2020-06-13 18:59
Reply to  Зочин

Хуцдаа чи хэн болоод хэнийг тэнэг болгоод байна чамшиг м�##�нууд олон байгаа болохоор Монгол орон урагшаа явахгүй байгаа юм ...чи энэ хоёр хүний дэргэд хэн бэ гэдгээ мэдэхгүй л тоос хөдөлгөж худлаа хуцаж яваа шүү дээ ...

Болд
Болд
2020-06-13 13:03

Түвшинбаяр аварга ерөнхийлөгч болох хэрэгтэй ОУОХндоо ч нэр хүндтэй хүн их юм хийнэ дээ

Чагнаа
Чагнаа
2020-06-14 11:01

Баттүшиг дэмий юм билээ амьдр�##�аас тасарчихсан спортоо ойлгохгүй 2 жил юу ч хийсэнгүй бүрдүүлсэн баг нь амбицлахаас өөргүй хэдэн өөр шиг нь бацаанууд. Товчхондоо яг аав шигээ бүхнийг мөнгө гэж харж бн

Зочин
Зочин
2020-06-15 20:37

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button